Нэг. Сургалтын төвийн эрх, үүрэг

1.1. Сургалтын төв нь батлагдсан стандарт хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургалтын график хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах;

1.2. Суралцахад шаардлага хангасан хичээлийн танхим, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах;

1.3. Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар гаргасан санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;

1.4. Суралцагчийн сахилга батаас шалтгаалсан аливаа асуудалд Сургалтын төв хариуцлага хүлээхгүй.

1.5. Багшийн өгсөн даалгавар, давталтыг удаа дараа хийгээгүй, хуваарийн дагуу сургалтдаа удаа дараа хоцрох, 2 болон түүнээс дээш удаа ирээгүй суралцагчийн гэрээг цуцлах сануулгыг өгөх;

Хоёр. Суралцагчийн эрх үүрэг

2.1. Суралцагч нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

2.1.1. Батлагдсан сургалтын төлөвлөгөөний агуулга, стандартыг бүрэн эзэмшиж, багшийн тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлж, амжилттай сайн суралцах;

2.1.2. Суралцахад шаардлагатай нөхцөл бололцоо, ном хэрэглэгдэхүүнээр хангуулах, тэдгээрийг ариг гамтай ашиглах

2.1.3. Сургалтын төвийн дүрэм, гэрээнд заасан зүйл заалтыг дагаж мөрдөх;

2.1.4. Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар санал хүсэлтээ бичгээр гаргах;

2.1.5. Сургалтын төлбөрийг сургалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө тушаасан байх;

Гурав. Гэрээ цуцлах нөхцөл, төлбөрийн суутгал

3.1. Сургалтын төлбөр буцаан олгох тухай:

3.1.1 Сургалтад бүртгүүлж төлбөрөө төлсөн боловч аливаа шалтгаанаар сургалт эхлэхээс өмнө суралцагч өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг суутгана.

3.1.2 Суралцагч нь хүндэтгэх шалтгаанаар буюу гадаад улсад сургалтад хамрагдах болон эрүүл мэндийн улмаас цаашид үргэлжлүүлэн сурах боломжгүй болсон тохиолдолд баталгаажуулсан албан бичгийн хамт Сургалтын албанд мэдэгдэх ба мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон сургалтад хамрагдсан нэг удаагийн хичээлийн төлбөрийг сургалт эхлэхэд хийх цаасан гэрээнд заасны дагуу суутгаж Сургалтын төв нь үлдэгдэл төлбөрийг ажлын 5 хоногийн дотор холбогдох дансанд шилжүүлнэ. Сургалтын төвөөс олгосон сурах бичиг, гарын авлага, хэрэглэгдхүүн суралцагчид үлдэж, софтвэйр дасгалын программ руу нэвтрэх эрхийг хязгаарлана.

3.1.3 Сургалт эхэлсэнээс хойш хүндэтгэх шалтгаангүй гэрээ цуцлах хүсэлт тавьсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй;

3.2 Сургалтаас түр хугацаанд чөлөө олгох, сургалтыг хойшлуулах тухай:

3.2.1 Суралцагч нь төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч аливаа шалтгаанаар сургалт эхлэхээс өмнө нэг удаа 5 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулж болно. Энэ тохиолдолд албан ёсоор Сургалтын албанд бичгээр хүсэлтээ гаргана.

3.2.2 Суралцагч нь сургалтыг дахин хойшлуулах эрхгүй бөгөөд үргэлжлүүлэн суралцах боломжгүй тохиолдолд үлдэгдэл төлбөр буцаан олгогдохгүй, сургалтын гэрээ бүрэн дуусгавар болно.