“Human Calculator-2018” цээж бодолтын 5 дахь удаангийн тэмцээн болох гэж байна.

Монголын Оюун Ухааны Академийн санаачлан зохион байгуулж буй “HUMAN CALCULATOR-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 3 дугаар сарын 26-ны Даваа гарагт Монгол-Японы төв дээр болно. Тус тэмцээний сүүлийн шатанд нийт 80 тамирчид 8-аас доош нас, 9-өөс дээш нас гэсэн ангилалд цээж бодолтын 4 төрлөөр 24 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Тус тэмцээний зорилго нь Монголын Оюун Ухааны Академиас хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг цээж бодолтын тусламжтайгаар хөгжүүлэх ХурууMATH хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарууд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, сурагчдын сэтгэн бодох авъяас чадварыг нээн илрүүлэх, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, алдаршуулах, хүүхдүүдэд бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Цээж бодолтын тэмцээн нь “10 оронтой 10 тооны нийлбэр”, “8 оронтой 2 тооны үржвэр”, “Флаш Анзан”, “Хүн хуанли” гэсэн 4 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар ажиллана.

Тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч ‘Master Mind’ ХХК оролцоно.

Тэмцээн болох газар: Монгол-Японы төв

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 8002-2266 дугаараас лавлана уу.