Та бүхэндээ нэгэн гэрэл гэгээтэй сайхан мэдээ дуулгахад таатай байна.

Сайн байцгаана уу,

Та бүхэндээ нэгэн гэрэл гэгээтэй сайхан мэдээ дуулгахад таатай байна.

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын гоо зүйн хүмүүжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Монгол Оркестр ХХК-ийн санаачилгаар 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас ‘Тусч хичээнгүй Сүбээдэй хүү’ төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төсөл нь Монгол хүний тусч, хичээнгүй, баатарлаг туульсыг өгүүлсэн хөгжимт драмын жүжиг бөгөөд зөвхөн хүүхэд, багачуудад зориулагдсан бүтээл юм. Бага насны хүүхдийн гоо зүйн хүмүүжилд монгол хүний тусч энэрэнгүй зан чанарыг ‘Тусч хичээнгүй Сүбээдэй хүү’ нэртэй хүүхдийн адал явдалт драмын жүжгээр таниулан төлөвшүүлэхэд оршино.

Монголын Оюун Ухааны Академийн Баянмонгол салбар дээр ‘Тусч хичээнгүй Сүбээдэй хүү’ төслийн уран сайхны зөвлөлийн дарга, Харанга хамтлагийн ахлагч, дуучин, МУГЖ Ц.Энхманлай ах маань хүрэлцэн ирж хамтран ажиллах санал тавьсны дагуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан нөгөө талаас хоёулаа нэгэн чиг дор хүүхдийн төлөө гэсэн байгууллага учраас оюунлаг ирээдүйн эх орны эздийг хүмүүжүүлэн төлөвшүүлж байгаа энэ үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөж 300.000 төгрөг хандивлалаа.

Монгол улсад маань хүүхдийн гэсэн тодотголтой байгууллага нэгээр нэмэгдэж байгаад маш их талархан баярлаж байна. Үзэгч сонсогч та бүхнийг ч гэсэн энэхүү төсөлд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Та http://49gudamj.mn/ гэсэн сайт руу орж энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Цаашдынх нь ажил хөдөлмөрт улам их амжилт хүсэн ерөөе.

Монголын Оюун Ухааны Академи

2018.02.14