Анзаараагүй үлдээсэн боломж

Өнгөрсөн ням гарагт буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд Монголын Оюун Ухааны Академийн дэргэдэх “Мегамайнд’ клубын санаачлагаар ‘Анзаараагүй үлдээсэн боломж’ арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус үйл ажиллагааны зорилго нь хурдтай хөгжиж буй энэ зуунд залуус бид өөрсдийн байр суурийг олж амжилт бүтээлтэй ажиллаж өөрсдийн нэр алдрыг дуурсган бахархалтай амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч яг санасандаа хүрч чадаагүй явсаар л байна. Бидэнд маш их боломж байдаг ч түүнийгээ ашиглаж амжилтанд хүрч чадаж байгаа билүү? Энэ асуултын хариултыг залууст өгөх  зорилготойгоор салбар салбартаа манлайлан яваа эрхмүүд зочин илтгэгчээр оролцож нэгэн өдрийг халуун яриа өрнүүлж өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд лекцээ танилцуулсан бөгөөд оюуны спортын мастерууд тархины гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхууллаа.

Тус үйл ажиллагаанд:

– Н.Учрал             УИХ- гишүүн

– Б.Болороо          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн

– Д.Оюунномин /НОРА/  Загвар өмсөгч, модель

– Х.Хатанбаатар   Монголын Оюун Ухааны Академийн захирал

– У.Уранчимэг     МУ-ын гавъяат жүжигчин  нар зочин илтгэгч нар байлаа.

 

– Э.Энхмөнх         Олон Улсын Их Мастер Өсвөрийн ДЭЛХИЙН АВАРГА

– Б.Хангай            Олон Улсын Мастер

– Б.Биндэръяа      Оюуны Олимпийн мөнгөн медальт

– З.Цэцэгзул         Олон Улсын Их Мастер Оюуны Олимпийн мөнгөн медальт

– Т.Энхжин          Олон Улсын Мастер Оюуны Олимпийн хүрэл медальт оюуны спортын мастерууд тархины гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхууллаа.

Ийнхүү залуус амралтын нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрөөн, боломж бүрийг алдалгүй атгах талаар, зорилго мөрөөдөл бүхэндээ зүтгэн, төлөвлөгөөтэй,  тэмүүлэлтэй эрч хүч дүүрэн урагшлах боломжийг харж, олж авсан гэдэгт  итгэлтэй байна.

Боломж үргэлж байдаг…​

 

Монголын Оюун Ухааны Академийн дэргэдэх Megamind CLUB