Сайн байцгаана уу хүндэт эцэг эхчүүдээ!

Монголын Оюун Ухааны Академи нь 10 сарын 20,21-ны өдрүүдэд  МҮЭСТО-нд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас   зохион байгуулж буй “Хөгжлийн харандаа 2017”  экспод зочин байгууллагаар оролцоно.

Уг үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор  зохион байгуулагдаж байгаа юм.

 

Дээрх экспод ирснээр та манай академийн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна, оюуны хөгжлийн олон талт сургалтуудаас өөрийн хүүхдийн насны онцлогт   тохирох сургалтыг сонгон шууд бүртгүүлэх боломжтой. Мөн Монголын Спорт Өрөлтийн холбоо нь экспод  оролцож шилдэг сурагчдын хурдны гайхамшиг болсон спорт өрөлтийн  үзүүлбэрүүдийг үзүүлэх юм.

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан зохион байгуулж буй  тус  экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм байна.

Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.