“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ” Олон Улсын боловсролын өдөрлөг

Сайн байцгаана уу, хүндэт эцэг эхчүүд, сурагч, хүүхэд залуусаа.

Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль ба We Can Do, Монгол Дархлаа төслийн зохион байгуулагчид болон сайн дурын идэвхтэн сурагчдын зохион байгуулсан  “Мөрөөдөлд хүрэх зам” олон улсын боловсролын өдөрлөг өнгөрсөн Бямба гаригт буюу 10 сарын 7-нд Элит Олон Улсын дунд сургууль дээр явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгт  Монголын Оюун Ухааны Академи нь зочноор уригдан оролцсон юм. Өдөрлөгийн үеэр оюутан сурагчдад байгууллагын сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюуны спортын тамирчид маань ой тогтоолт хөгжүүлэх энгийн аргачлалыг сурагчдад зааж,  амьдрал ахуйдаа хэрхэн үр дүнтэй ашиглах тухай зөвлөгөө зөвлөмжийг өгч, мөн заасан аргачлалаараа сурагчдын дунд тэмцээн зохион байгуулж, идэвхтэй оролцож тэргүүн байранд орсон 2 сурагчдад  академийн үндсэн сургалтад хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

Тус үйл ажиллагаа нь залууст чиглэсэн, нийгмийн идэвх  оролцоог нэмэгдүүлэх болон “боломж” түүний цар хүрээг тодорхойлж өгөхийг эрхэм зорилгоо болгон ажилласан. Мөн залуусын мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн тухай  илтгэгчдийн яриагаар тэдний урам зоригийг илүү их хурцалж, хөгжөөнт тоглоом тоглуулж,  сургалтын байгууллагуудыг танилцуулан, сонирхолтой үйл ажиллагаануудаар оюутан  сурагчдыг нэг ч гэсэн өдөр их хотын үймээн шуугианаас ангид байлгаж, тус өдрийг мэдлэг олгохоос гадна хөгжилтэй, дурсамжтай болгож өнгөрүүлэх тал дээр анхаарч ажилласан нь бахархууштай байсныг онцлох нь зөв болов уу.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2017.10.7