“ОЮУНЫ МЭЛМИЙ НЭЭГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монголын Оюун Ухааны Академи нь үүсгэн байгуулагдсаны 10 жилийнхээ ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байна. 

Тэгвэл өнөөдөр буюу 10 сарын 14-ний өдөр манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн ХУД-ийн 63-р тусгай сургууль дээр үе шаттайгаар хэрэгжих “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрийн хүрээнд “Memory & Focus” сургалтыг эхлүүллээ 

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар тус сургуулийн удирдлагууд болон суралцагчид тэдний эцэг, эхчүүдэд сургалтын давуу тал ач холбогдлыг тайлбарлаж тэдний сонирхсон асуултад хариуллааМөн сургалтын үйл ажиллагаанд зориулж спорт өрөлтийн аяга, дэвсгэр, ном бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгон гардуулсан юм 

Тус сургалт нь уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлал болон бүтээлчээр суралцах арга барилыг суралцагчдад эзэмшүүлэх зорилготой ба энэхүү сургалтыг Б.Батмэнд багш удирдан явуулна.  

Оюуны спортын улс, олон улс, тив, дэлхийн тэмцээний аваргууд тус сургуулиас төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. 

Оюунлаг үйлс дэлгэрэх болтугай.  

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ 

2020.10.14