ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

Монголын Оюун Ухааны Академийн хотын үндсэн болон гэрээт салбарууд нэгэн оройг хамтдаа баяр хөөр дүүрэн хөгжилдөж өнгөрөөлөө. Энэ үеэр залуу багш нарын төлөөлөл болон ахлах багш нарынхаа урам өгч, ухаарал ундарсан илтгэлийг сонсож, мөн хичээл зүтгэлээрээ манлайлан ажилласан багш нарыгаа тодруулан урамшуулж, академийн нэрэмжит шагналыг гардууллаа. Дэлхийд Монгол хүний оюуны чадавхыг бишрүүлсэн шигээ Олон улсын хүүхэд залуусын оюун ухааныг хөгжүүлэхээр зорьж буй бидний ирээдүй урам зориг дүүрэн, өнгөлөг, гэрэл, гэгээтэй байна. Хамтдаа зүтгэж, амжилт өөд үргэлж тэмүүлцгээе.

 

Та бүхэндээ амжилт хүсье.