Өнөөдөр Монголын Оюун Ухааны Академийн оюуны спортын баг тамирчид ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Гонконг улсыг зорилоо

Өнөөдөр 2017.08.24-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийн Оюуны спортын баг тамирчид маань Ази тивийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Гонконг улсыг зорилоо. 

Тус тэмцээн нь энэ сарын 26, 27-нд Гонконг улсад зохиогдох бөгөөд Монголын Оюун Ухааны Академийн нийт 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох тухай дэлгэрэнгүй мэдээг бид өмнө нь мэдээлж байсан билээ

Энэ удаагийн тэмцээн монголын баг тамирчдын оролцож байгаа 44 дэх удаагийн тэмцээн болж байна.

Монголын Оюун Ухааны Академийн багш ОУ-ын шүүгч Б.Баасандорж болон оюуны спортын баг тамирчиддаа өндөр амжилт хүсье. Удахгүй сайхан мэдээтэй уулзацгаая.

 

Монголын Оюун Ухааны Академи

2017.08.24