Академийн дэргэд шинэ цэцэрлэг байгуулагдлаа

Монголын Оюун Ухааны Академийн дэргэд шинээр байгуулагдаж буй Ивээлийн Найзууд цэцэрлэг нь 4-5 насны хүүхдэд Сургуулийн Өмнөх Боловсролын Цөм хөтөлбөрийн хүрээнд бие сэтгэхүйн онцлогт тохирсон оюуны болоод бие бялдар хөгжүүлэх сургалтыг зохион байгуулж мэдлэг, чадвар, дадал суулгах болон өөртөө итгэх итгэл, өрөөл бусдыг хайрлан хүндэтгэх, бусдад энэрэлтэй, өв тэгш хүмүүжил, зөв үзэл бодол төлөвшихөд нь туслах, тэднийг асрах үүрэг бүхий хүмүүжил сургалтын байгууллага юм.

Тус цэцэрлэг нь хүүхэд хүмүүжиж, суралцах тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн ба академийн үндсэн бүх сургалт тус цэцэрлэгт хэрэгжиж эхлэхээрээ бусад хөтөлбөр хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдээс ялгаатай юм. Мөн цэцэрлэгээ төгссөн хүүхдүүд академийн дэргэд шинээр байгуулагдаж буй бага сургуульд 2018 оноос эхлэн суралцах боломжтойгоороо давуу талтай.

Цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 7-ноос эхлэх ба ахлах, бэлтгэл бүлэгт (4, 5 нас) 45 хүүхэд бүртгэнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ та доорх зүйлсийг авчирна уу

– Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

– Төрсний гэрчилгээний хуулбар

– Цээж зураг 3х4 /2 хувь/

– Шээс, цагаан хорхойн шинжилгээний хариу

Оюуны спортын ирээдүйн их мастеруудын цэцэрлэгт тавтай морилохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8811-9307 дугаараар холбогдож лавлана уу. Мөн Ивээлийн Найзууд Цэцэрлэг фэйсбүүк хуудаснаас цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар та мэдээлэл авах боломжтой.