Шилдэг тамирчдын халз өрсөлдөөн амжилттай явагдлаа

Монголын Оюун Ухааны Академийн дэргэдэх “Клуб”-ын зөвлөлөөс оюуны спорт сонирхогч хүүхэд, залуусыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Mega Mind” клуб, “Classic Mind” клуб болон “Beautyful Mind” клубт харъяалагддаг ой тогтоолтын спортын шилдэг 20 тамирчдын дунд “Клубуудын Халз Тулаан-2017” онлайн анхдугаар тэмцээнийг 2017 оны 07 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд оролцсон тамирчдыг танилцуулбал:

  1. Э.Лхагвадулам Олон Улсын Мастер /Азийн чансаанд 1-р байр/
  2. Н.Мөнхшүр Олон Улсын Их Мастер /Өсвөрийн дэлхийн аварга-2016/
  3. Э.Пүрэвжав Олон Улсын Их Мастер /Өсвөрийн дэлхийн аварга-2015/
  4. Э.Энхмөнх Олон Улсын Их Мастер /Өсвөрийн дэлхийн аварга-2014/
  5. Н.Энхшүр Олон Улсын Их Мастер /”Хоёртын тоолол” төрөлд Дэлхийн рекорд/
  6. З.Цэцэгзул Олон Улсын Их Мастер /ХМТ хүрэл медаль/
  7. Б.Шижир-Эрдэнэ Их Мастер /Оюуны Олимп – Алтан медаль/
  8. Б.Ариунсанаа Их Мастер /”Зураг” төрөлд Дэлхийн рекорд/
  9. Т.Энхжин Их Мастер /ХМТ “Зураг” төрөлд Дэлхийн рекорд/
  10. Н.Намуундарь Олон Улсын Мастер /Оюуны Олимп – Алтан медаль/
  11. Б.Хангал /Оюуны Олимп – Хүрэл медаль /
  12. Б.Бадам-Аюуш /Азийн аваргын тэмцээн – Мөнгөн медаль/
  13. Ш.Шижир-Од      /Тайваны нээлттэй тэмцээн – Алтан медальт/
  14. Т.Үжин /”Тооны марафон” төрөлд Дэлхийн рекорд/
  15. О.Ганжигүүр /”Хийсвэр зураг” төрөлд Дэлхийн рекорд/
  16. У.Билгүүнзаяа /Улсын аваргын тэмцээн – Мөнгөн медаль/
  17. Э.Ануу /Улсын аваргын тэмцээн – Хүрэл медаль/
  18. Э.Хулан
  19. М.Уянга
  20. М.Биндэръяа

Тэмцээн нь олон улсын Extreme Memory Tournament-ын дүрмийн дагуу оюуны спортын 5 төрлөөр явагдсан ба тамирчид 5 бүсэд сугалаагаар таарч, бүсээс гарч хагас шигшээд шалгарсан тамирчид хасагдах зарчмаар өрсөлдлөө. Эцсийн шатанд шалгарсан 3 тамирчин тойргоор халз тоглосноор:

1-р байр: Н.Мөнхшүр ОУИМ /Classic Mind клуб/
2-р байр: Э.Лхагвадулам ОУМ /Beautyfull Mind клуб/
3-р байр: Б.Шижир-Эрдэнэ ИМ /Mega Mind клуб/ тус тус эзэллээ.

Түүнчлэн тэмцээний төрөл тус бүрт дээд амжилт тогтоосон тамирчдыг танилцуулбал:

-Тооны марафон – Б.Шижир-Эрдэнэ
-Баганан үгс – Э.Пүрэвжав
-Хөзөр – Н.Мөнхшүр
-Зураг – З.Цэцэгзул
-Нэр, царай – Н.Энхшүр

 

Тус тэмцээнд улс, олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан олон улсын зэрэгтэй, дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчид болон шинэ тамирчид өрсөлдсөн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байсан ба Ой тогтоолтын дэлхийн 2 удаагийн аварга Alex Mullen болон гадаадын шилдэг тамирчид үзэж баяр хүргэж байсан юм.

Сонирхуулахад хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тэмцээн байлаа. Учир нь тэмцээний эхний өдөр тамирчид маань тасралтгүй 11 цаг, хоёр дахь өдөр 8 цаг хоорондоо өрсөлдөж тархины гайхамшгийг харуулсан юм.

 

Хоёр өдрийн турш биднийг дэмжиж байсан нийт дэмжигч, үзэгчдэдээ баярлалаа.