АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

БНХАУ-ын Шямынь хотод болж буй Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 29-өөс 12-р сарын 01-ний хооронд 12 орны 415 тамирчид 3 өдрийн турш хурдны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 2 тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцон 3~6~3 өрөлтийн Монгол улсын рекордыг шинэчилсэн бөгөөд тэмцээний 3~3~3 болон ЦИКЛ өрөлтийн төрөлд шагналт байрт шалгарлаа.

Баг тамирчдын маань зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж оюунлаг үйлийг дэмжсэн Тайван хайрхан ХХК болон ЭДТ ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

2019.12.01