БАГААРАА ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 29-с 12-р сарын 01-ны хооронд 12 орны 167 тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

#Монгол_улс
Манай улсыг төлөөлөн 14 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртлээ.

#Бага_нас
Бага насны ангилалд:
1-р байр 🇲🇳 Хишиг Арвин Индустриал ХХК-ийн тамирчин Азийн Мастер Ш.Наранбат (4824 оноо)
2-р байр 🇨🇳 Aзийн Мастер Ши Жамиан (4516 оноо)
3-р байр 🇲🇳 Азийн Мастер Б.Жамбалбаярням (4207 оноо)

#Өсвөр_нас
Өсвөр насны ангилалд:
1-р байр 🇲🇳 Азийн Мастер Б.Энхбаясгалан (6993 оноо)
2-р байр 🇲🇳 Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6891 оноо)
3-р байр 🇲🇳 ОУ-ын Мастер У.Солонго (6356 оноо)

#Насанд_Хүрэгч
Насанд хүрэгчдийн ангилалд:
1-р байр 🇮🇹 Андрей Мюзи (8170 оноо)
2-р байр 🇲🇳 Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7203 оноо)
3-р байр 🇲🇳 Их Мастер Б.Лхагвадорж (7112 оноо)

#Дэлхийн_Рекорд
Өсвөр насны ангилалд:
– Азийн Мастер Б.Энхбаясгалан “Түүхэн үйл явдал” төрөлд 5 минутад 133 үйл явдал
Бага насны ангилалд:
– Азийн Мастер Б.Жамбалбаряням “Зураг” төрөлд 5 минутад 333 зураг
– Азийн Мастер Ш.Наранбат “Түүхэн үйл явдал” төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

#Багийн_дүн
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр Монгол улс 🇲🇳 (21308 оноо)
2-р байр БНХАУ 🇨🇳 (15078 оноо)
3-р байр Герман улс 🇩🇪 (14607 оноо)

#Талархал
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, зарим тамирчдын маань зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжсэн #Денк #Фарм #Монголиа_ХХК#Жи #Эн #Бевережис#АПУ#Хишиг_Арвин #Индустриал#Капитрон_банк#Нарантуул #Трейд_ХХК зэрэг албан байгууллагуудад тамирчид болон гэр бүлийнхнийх нь өмнөөс талархсанаа илэрхийлье.

#Медалийн_буухиа
Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 56 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1057 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

#Дараагийн_тэмцээн
Энэ жил тамирчид маань хоёр том холбооны тэмцээнд оролцож байгаа бөгөөд маргааш хамгийн том холбоо болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээнд оролцохоор Үхань хотыг зорино.

Монголын Оюун Ухааны Академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2019.12.01