ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний хооронд Олон улсын ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн мөн Үхань хотод 12 сарын 04-нөөс 12 сарын 08-ны хооронд Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнүүдэд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 16 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцоно.

Тус тэмцээнд 20 орны 500 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:
ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж,
ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн дэлхийн аварга/
4. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн дэлхийн аварга/
5. Их Мастер Б.Лхагвадорж /2019 оны насанд хүрэгчдийн азийн аварга/
6. ОУ-ын Мастер Г.Солонго
7. ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
8. ОУ-ын Мастер У.Солонго
9. ОУ-ын Мастер Т.Тэнүүн
10. ОУ-ын Мастер С.Марал
11. Азийн Мастер Б.Энхбаясгалан
12. Азийн Мастер Ш.Наранбат
13. Азийн Мастер Б.Жамбалбаярням
14. Азийн Мастер А.Должин
15. Г.Энхсаруул
16. Б.Эрмүүнболд

Бид ийнхүү 56, 57 дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 55 оюуны спортын тэмцээнээс нийт 1004 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2019.11.25