“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Хатанбаатар, 4 настай охин Ивээлийн хамт амжилттай оролцлоо

Өнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн “Удивительние люди” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Хатанбаатар, 4 настай охин Ивээлийн хамт оролцсон дугаар өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна.

Уг нэвтрүүлэгт манай хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм.

Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа.

Хатанбаатар багшийн хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв.

Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ. 

Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. 👍