“Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам амжилттай оролцлоо

Өчигдөр “Удивительные Люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт Ажнай корпораци, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 14 дээд амжилтыг эзэмшигч, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам орж даалгавраа 100% гүйцэтгэн Оросуудыг гайхашруулж чадлаа.

Э.Лхагвадуламын хувьд 10 бүжигчний нийт 10 төрлийн 100 мэдээллийг богино хугацаанд тогтоож алдаагүй санах даалгавартай байсан юм.

Хойд хөршдөө эх орноо эергээр сурталчилж Соёлын ажлаа амжилттай хийсэн Э.Лхагвадуламдаа дахин баяр хүргэе! 

Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. 👍

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2019.09.23