12 настай Ш.Наранбат маань сүүлийн шатанд шалгарлаа

Оросын Россия-1 сувгийн “Удивительные Люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, бага насны ангилалд дэлхийн 4 дээд амжилтыг эзэмшигч, 12 настай Ш.Наранбат маань даалгавраа амжилттай гүйцэтгэн үзэгчдийн санал асуулгаар 1-рт орж #сүүлийн #шатанд шалгарлаа.

Ингээд “1 сая рубль”-ийн төлөө финалд 9 оролцогч үлдлээ.