“Гайхалтай хүмүүс” финал Ш.Наранбат

Оросын Россия-1 сувгийн “Удивительные Люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн энэ улирлын дугаарт дэлхийн өнцөг булан бүрээс нийт 70 гаруй авьяастнууд оролцож финалын шатанд 9 оролцогч шалгараад байсан билээ.

Финалын шатанд үлдсэн 9 оролцогчид дунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Ой тогтоолтын спортын бага насны ангилалд дэлхийн 4 дээд амжилтыг эзэмшигч, 12 настай Ш.Наранбат маань шалгараад байсан юм.

Түүний хувьд 40 ширхэг усан гахайн зүс царайг хувийн дугаар, нас, жинтэй нь нийт 160 мэдээллийг 10 минутад тогтоон шүүгчдийн сонгосон дурын усан гахайн мэдээллийг алдаагүй нэрлэх даалгавартай байлаа.

10 минутад даалгавраа амжилттай гүйцэтгэж шүүгчдийн сонгосон дөрвөн усан гахайн нэгийнх нь зүс царайг андуурч бага зэрэг алдаа гарган үлдсэн гурвыг нь амжилттай санаж чадлаа. Харамсалтай нь алдаа гаргасан учир үзэгчдийн санал асуулгаар түрүүлж чадсангүй. Гэсэн хэдий ч шүүгч болон үзэгчдийг гайхашруулан эх орноо олон улсад амжилттай сурталчилж чадсан тамирчнаараа бид бахархаж байна.

Монголын бахархал болсон Наба-даа удахгүй болох “Дэлхий аварга” шалгаруулах тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2019.11.08