Аutumn 2019 түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж дүнгээ гарлаа

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан улирал бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Human Calculator – Autumn 2019” түргэн бодолтын намрын улирлын аварга шалгаруулах тэмцээн 10 сарын 25-ны баасан гаригт МУИС-ын номын санд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний зорилго нь Монголын Оюун Ухааны Академиас хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг цээж бодолтын тусламжтайгаар хөгжүүлэх “Хуруундай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үндсэн, гэрээт салбарууд болон академийн харьяа “Язгуур” бага сургуулийн багш, сурагчид харилцан туршлага солилцох, сурагчдын сэтгэн бодох авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, алдаршуулах, бие биенээсээ суралцах, бахархах боломж олгоход оршиж байдаг билээ.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн 5 салбар, Баянмонгол, Алтай хотхон, Офицер гэрээт салбарууд болон академийн харьяа “Язгуур” бага сургуулийн нийт 58 тамирчин 10 оронтой 10 тооны нийлбэр, 6 оронтой 2 тооны үржвэр, Флаш Анзан болон Хүн Хуанли гэсэн үндсэн 4 төрлөөр хоёр насны (8-аас доош, 9-өөс дээш нас) ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ.
Та бүхэнд нас насны ангилалд төрөл тус бүрт эхний 3 байрт шалгарсан шилдэг тамирчдын дүнг танилцуулж байна:

“Нэмэх” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: Э.Билгүүнтөгс /Баянмонгол/
II байр: М.Гэгээн-Оюун /Язгуур бага сургууль/
III байр: М.Дөлгөөн /Үндсэн салбар/

9-өөс дээш насны ангилал:
I байр: Д.Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Б.Хасар /Үндсэн салбар/
III байр: Б.Есүхэй /Үндсэн салбар/

“Флаш Анзан” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: М.Дөлгөөн /Үндсэн салбар/
II байр: Э.Билгүүнтөгс /Баянмонгол/
III байр: М.Гэгээн-Оюун / Язгуур бага сургууль /

9-өөс дээш насны ангилал:
I байр: Д.Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Б.Хасар /Үндсэн салбар/
III байр: Т.Мөнхбаатар /Үндсэн салбар/

“Үржих” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: Э.Билгүүнтөгс /Баянмонгол/
II байр: М.Дөлгөөн /Үндсэн салбар/
III байр: Ү.Ховор-Эрдэнэ /Үндсэн салбар/

9-өөс дээш насны ангилал:
I байр: Д.Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Т.Мөнхбаатар /Үндсэн салбар/
III байр: Б.Есүхэй /Үндсэн салбар/

“Хүн Хуанли” төрөл
8-аас доош насны ангилалд:
I байр: М.Дөлгөөн /Үндсэн салбар/
II байр: Э.Билгүүнтөгс/Баянмонгол/
III байр: Ү.Ховор-Эрдэнэ /Үндсэн салбар/

9-өөс дээш насны ангилал:
I байр: Д.Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Б.Хасар /Үндсэн салбар/
III байр: Ц.Мөррэнцэн /Үндсэн салбар/ нар тус тус эхний гурван байрт орлоо.

Тэмцээндээ амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулсан багш нар болон тамирчдынхаа гэр бүлийнхэнд баяр хүргэж амжилт хүсье.
Жич: Тэмцээнд оролцсон нийт тамирчдын чансааны мэдээллийг www.humancalculator.mn сайтаас дэлгэрэнгүй харах боломжтой.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
Сургалтын алба
2019.10.28