Autumn-2019 тэмцээний дүн гарлаа

 

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын чансаа ахиулах намрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэдэг тамирчдад бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх мөн олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулж, ирээдүйд улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган алдаршуулах зорилгоор тус тэмцээнийг улирал бүр зохион байгуулдаг болоод байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаас нийт 61 тамирчин бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Нас насны ангилалд нийт 5 Улсын рекорд шинэчлэгдэн тогтоогдлоо.

Тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Азийн Мастер Ш.Наранбат (5067 оноо), өсвөр насны ангилалд ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6814 оноо), насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер Б.Лхагвадорж (5966 оноо) нар тус тус тэргүүлсэн бол нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн #Улирлын_аваргаар ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.#Лхагвадулам (6814 оноо) улирлын аваргаар шалгарлаа.

Ингээд нас насны ангилалд эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

#Бага_нас

Ш.Наранбат – 5067 оноо
Б.Жамбалбаярням – 2999 оноо
Б.Энхлүүн – 2770 оноо

#Өсвөр_нас

Э.Лхагвадулам – 6814 оноо
Б.Энхбаясгалан – 5805 оноо
У.Солонго – 5594 оноо

#Насанд_хүрэгч

Б.Лхагвадорж – 5966 оноо
Г.Солонго – 5298 оноо
З.Цэцэгзул – 4727 оноо

Монголын Оюун Ухааны Академи

2019.10.24