Багш ажилтнуудын шооны тэмцээн амжилттай зохиогдлоо

Монголын Оюун Ухааны Академийн багш, ажилтнуудын дунд өнгөрсөн амралтын өдөр буюу  7 сарын 22-нд ‘’Бид  Шоочид” шооны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн академийн “Зайсан” салбарын байранд амжилттай болж өндөрлөлөө.

Эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 20 тамирчин мэдлэг сорих тестээс гадна анхан шатны аргачлалаар шоогоо эвлүүлж өрсөлдсөн ба 3 оролдлогын дундаж хугацаагаар аваргуудаа тодрууллаа.

Дүнг  танилцуулбал:

Эмэгтэй ангилалд:

1-р байр: Б.Батдаваа /Зайсан/ – 53 сек

2-р байр: Д.Баяраа  /Зайсан/ – 65 сек

3-р байр: Э. Доржханд  /Баруун 4 зам/ – 73 сек

 

Эрэгтэй ангилалд:

1-р байр: Б.Сумъяабазар /Зайсан/ – 38 сек

2-р байр: Б.Баасандорж  /Зайсан/ – 58 сек

3-р байр:  Н. Оргил  /Баянмонгол/ – 60 сек

 

Рубик шооны тухай мэдлэг сорих  тэмцээнд:

 

1-р байр: Ө.Сэнгэсамдан / Баруун 4 зам /

2-р байр: Б.Отгончимэг /Саппоро/

3-р байр: Э.Доржханд /Баруун 4 зам/ багш нар тус тус мэдлэг чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайллаа.

 

 

Тэмцээний шүүгчээр ажиллаж мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан багш Э.Эрдэнэмандах,  Сургалтын менежер Г.Сонинчимэг,  Б.Чойгийжанцан нартаа талархсанаа илэрхийлье.

Нийт оролцсон тамирчдадаа дараа дараагийн тэмцээндээ амжилтаа ахиулахыг хүсье!

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ