Сэлэнгэ аймгийн сурагчид сургалтад хамрагдлаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний IV сургуулийн Г.Цолмон багштай 9В ангийн багш, сурагчид Улаанбаатар хотод 4 хоногийн сургалт, аялалаар ирлээ.

Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг дээдэлсэн эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд УБ хотод аялах, хичээлээ бататган давтах, улсын шилдэг багш нартай хамтран ажиллах, “Мэргэжил бүхэн сайхан”-үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, зохиолчидтой уулзалт зохион байгуулах зорилготой ирсэн багш сурагчид Монголыг Оюун Ухааны Академийн үйл ажиллагаатай танилцаж “Суралцахуйд суралцах нь” сэдвээр сургалтад хамрагдлаа.

Эх орны маань хөгжлийн ирээдүйн эзэд хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ