Эрдэм шинжилгээний илтгэлийн анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн хүрээлэн дээр Монголын Оюун Ухааны Академийн багш, ажилтны дунд “Шинэ санаа-Шинэ боломж” эрдэм шинжилгээний илтгэлийн анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд төвийн болон хөдөө орон нутгийн салбарын нийт 5 багш өөрсдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурласан илтгэлээ танилцуулж оюун, ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорин уралдлаа.

Бүх багш нарын тавьсан шинэ санаа байгууллагын цаашдын өргөжин дэвжих үйл ажиллагаанд асар үнэтэй хувь нэмэр оруулсан сэдэв, агуулгатай байсныг шүүгч нар төдийгүй сонсож суусан багш нар маань хэлж байлаа.

Уралдаанд шалгарсан багш нар:
I Байр- Б.Батдулам /97 оноо/ Баянмонгол салбар
II Байр-Э.Эрдэнэцэцэг /95 оноо/ Зүүнхараа салбар
III Байр-Д.Баяраа /94 оноо/ Зайсан салбар

Тус тус байр эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Мөн уралдаанд оролцож байр эзлээгүй ч чансаатай өрсөлдөгч байсан Э.Доржханд, С.Шинэчимэг багшдаа баяр хүргэе. Мөн оролцохоор ирсэн ч илтгэлээ танилцуулж амжаагүй Дархан салбарын багш нартаа дараа нь асуудалгүй оролцоорой гээд амжилт хүсье.

Уралдаанд оролцсон бүх багш нартаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

 

Монголын Оюун Ухааны Академи