Ой тогтоолтын улирлын аварга-autumn 2018 тэмцээний дүн гарлаа

Ой тогтоолтын улирлын аварга-AUTUMN 2018 тэмцээний дүн гарлаа

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэдэг тамирчдад бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх мөн олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулж, ирээдүйд улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган алдаршуулах зорилгоор тус тэмцээнийг улирал бүр зохион байгуулдаг болоод байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаас нийт 70 тамирчин бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Д.Мөнхтүшиг (2941 оноо), өсвөр насны ангилалд ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7248 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6394 оноо) нар тут тус тэргүүлсэн бол нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн Улирлын аваргаар ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам (7248 оноо) дараалласан гурван улирлын аварга болоод байна.

Ингээд нас насны ангилалд эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Бага нас
1. Д.Мөнхтүшиг – 2941 оноо
2. Б.Эрмүүнболд – 2750 оноо
3. О.Ганжигүүр – 2741 оноо

Өсвөр нас
1. Э.Лхагвадулам – 7248 оноо
2. М.Уянга – 6138 оноо
3. А.Одмаа – 5645 оноо

Насанд хүрэгч
1. Э.Пүрэвжав – 6394 оноо
2. Г.Солонго – 4595 оноо
3. Э.Буян-Ундрах – 1475 оноо

Та бүхэн тамирчдын чансааны мэдээлэлийг харахыг хүсвэл http://memorysport.mn сайтруу орж үзээрэй.