Сайн уу? Сайнаа нэврүүлэгт оролцлоо

UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар сурагчдын хамт оролцлоо.

Оюуны спортоор яагаад хичээллэх болсон өнөөдөр монголд ямар түвшинд хөгжиж байгаа, сурагчдыг хэрхэнбэлддэг, ху рдан уншлага гэж юу болох гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцсанаас гадна академийн сурагчид ой тогтоолт, түргэн бодолтын олон сонирхолтой үзүүлбэр үзүүлж сонирхууллаа.

АНУ-д болсон “Memoriad” оюуны олимпийн хүрэл медальт, 8 настай Б.Энхлүүн 8 оронтой 2 тооны үржвэрийг цээжээр бодож 16 орон тоог алдаагүй бичсэн бол Солонгосын ой тогтоолтын ОУ-ын тэмцээний бага насны ангиллын дэд аварга, 12 настай Б.Хангал 50 цифрийг нэг хэлээд дуусахад буцаж алдаагүй нэрлэн сонсголын ой тогтоолтын гайхамшгийг үзүүллээ. Харин Ой тогтоолтын ОУ-ын мастер Т.Энхжин маань 38 хүний нэрийг 1 минут 40 секундэд тогтоон 37-г нь алдаагүй нэрлэлээ.

Зөв арга барилаар тасралтгүй суралцаж өөрсдийгөө хөгжүүлж буй сурагчдын маань гайхамшгийг үзэхийг хүсвэл маргааш буюу 5 сарын 20-ны 18.05 цагт энэ нэвтрүүлгийг үзээрэй.

Хүүхдийн хөгжил эцэг, эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг бодит утгаар нь харуулж хүүхдүүдээ байнга дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлалаа.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ