“Jiuduan World Cup – 2018” Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголын баг тамирчид


2018.08.09 – 2018.08.12 – ны хооронд БНХАУ – ын Бээжин хотод зохион байгуулагдах 200 сая төгрөгийн шагналын сантай “JIUDUAN WORLD CUP – 2018 ” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин 2 өдрийн турш стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Өнөөдөр эх орноо төлөөлж явах баг тамирчид маань зургаа авахууллаа.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:

Ерөнхий дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, АЗИ ТИВИЙН АВАРГА Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн Алтан медальт /
5. Их Мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж / ОУ-ын тэмцээний мөнгөн медальт /
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан

Баг тамирчдадаа амжилт хүсье!

2018.08.07