Эрдэм шинжилгээний илтгэлийн хоёрдугаар уралдаан боллоо

Өнгөрөгч 6 дугаар сарын 9-ний өдөр Монголын Оюун Ухааны Академийн үндсэн болон орон нутгийн гэрээт салбаруудын багш ажилтнуудын дунд “Шинэ санаа, хөгжлийн гарц-2018” нэрийн доор эрдэм шинжилгээний илтгэлийн хоёрдугаар уралдааныг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Илтгэлийн уралдааны гол зорилго нь академийн багш ажилтнуудын судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэгийн цар хүрээг өргөтгөх, байгууллагын сургалтын менежмент, чанар, хөтөлбөр, агуулга, заах арга барилыг сайжруулах хүрээнд онол, практикийг хослуулан судалгаа хийж шинэлэг оновчтой санаа гаргахад багш ажилтнуудын идэвхи, санаачилга, шинжилгээ судалгааны үр дүнг бодит биелэлээ олоход нь туслахад оршиж байсан.

Тус уралдаанд нийт үндсэн болон гэрээт салбаруудын 6 илтгэгч багш нар дараах сэдвүүдээр санал дэвшүүлэн оролцов. Үүнд:
1. Б.Баасандорж, Ө Сэнгэсамдан – Ой тогтоолтын ахлах багш нар / Зайсан, Баруун 4 зам салбар/ Сэдэв: Лаборатори Академид нөлөөлөх нь
2. Б.Янжинлхам – “Хуруундай” түргэн бодолтын хөтөлбөрийн багш /Багшийн дээд салбар/ Сэдэв: Судлаач багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй
3. Н.Оюунжаргал -“Хуруундай” түргэн бодолтын хөтөлбөрийн багш /Баянмонгол салбар/ Сэдэв: Түргэн бодолтын Хуруундай хөтөлбөрт “Animation” ашиглах нь
4. С.Анхбаяр- Ой тогтоолт, түргэн бодолтын багш /Дархан салбар/ Сэдэв: Арга заах арга
5. Э.Эрдэнэцэцэг – Ой тогтоолт, түргэн бодолтын багш /Зүүн хараа салбарын гүйцэтгэх захирал / Сэдэв: Суралцагч нэг бүрд сурах итгэл үнэмшил төрүүлэхүй
6. М.Эрдэнэсувд – Ой тогтоолт, түргэн бодолтын багш /Хөвсгөл салбар/ Сэдэв: Хүүхэд суралцахад нөлөөлөх орчин

Уралдаанд оролцсон илтгэгч багш нар маань байгууллагын сургалтын менежменттэй холбоотой олон шинэ санаа санаачилгыг дэвшүүлж оролцсон бөгөөд шүүгчид шилдэг илтгэлийг тодруулахдаа хөндсөн сэдэв, агуулга, илтгэх ур чадвар, сэдвийн танилцуулга, цаг ашиглалт зэрэг олон талын шалгуураар илтгэлийн уралдааныг шүүн явуулсан юм.

Илтгэлийн уралдааны “Тэргүүн” байрыг Зайсан, Баруун 4 зам салбарын Ой тогтоолтын ахлах багш Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын “Лаборатори Ададемид нөлөөлөх нь” сэдэвт илтгэл шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодорлоо. Уг сэдэв нь сургалттай холбоотой нэмэлт материалын хэвлэх зардал, цаг хугацааг хэмнэх, суралцагч хүүхдүүдийн сурах сонирхолыг илүү идэвхжүүлэх, тэмцээний сандралыг багасгаж үр дүнтэй бэлтгэл хийхийн тулд хөтөлбөртэй уялдсан тусгайлан програмчлалтай компьютерийн лаборатори танхимыг байгуулах санааг дэвшүүлсэн юм.

“Дэд” байрыг Баянмонгол салбарын түргэн бодолтын багш Н.Оюунжаргал “Түргэн бодолтын Хуруундай хөтөлбөрт Animation ашиглах нь” сэдвээр удаалж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Сэдвийн гол агуулга нь “Хуруундай” түргэн бодолтын хөтөлбөрийн заах аргыг хялбаршуулах, сурагчдын сонирхолыг татаж сургалтын хөтөлбөр агуулгыг хүүхэд нэг бүрд жигд хүргэх зорилгоор хичээлийн гол агуулыг “Animation” буюу хөдөлгөөнт зураг дүрстэйгээр тайлбарлан таниулах чухал цаг үеэ олсон сонирхол татахуйц шинэ санаа, санаачилга гарган дэвшүүлсэн.

“Гутгаар” байранд Багшийн дээд салбарын түргэн бодолтын багш Б.Янжинлхам ”Судлаач багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Илтгэлийн санаа нь “Хуруундай” түргэн бодолтын хөтөлбөрт тусгайлсан аргачлалын дагуу цээжээр бодох томъёолол, сургагч багшийн заах арга зүйн ур чадварыг хөгжүүлэх аффоризм, тоглоомын аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжит хувилбаруудыг багтаасан гарын авлага гаргах оновчтой шинэ санаачилагыг гарган илтгэсэн юм.

Илтгэлийн уралдааны шүүгчээр МОУА-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Х.Хатанбаатар, Маркетинг борлуулалтын албаны дарга Т.Сонинбаяр, сургалтын албаны дарга Б.Ариунгэрэл, зохион байгуулалтын багт сургалтын албаны чанарын менежер М.Мөнхзул, Б.Батдаваа нар ажиллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээ илтгэлийн энэ жилийн уралдаанд амжилттай оролцож мэргэн оюунаараа өрсөлдсөн үндсэн болон гэрээт салбаруудын нийт багш ажилтнууд, уг үйл ажиллагааны зохион байгуулалтыг дэмжин ажилласан академийн хамт олондоо талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2018.06.11