
Монголын Оюун Ухааны Академи, Оюуны спортын менежмент байгууллагууд болон Оюуны спортын холбоод хамтран “ОЮУНЫ НААДАМ” оюуны спортын 8 төрөлт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан Бэкгамоны гурав дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Улсын чансаа”-ны жагсаалтаар шалгарсан 80 тамирчин 3 насны ангилалд оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Насанд хүрэгч
1. Э. Даваажаргал /Sparkmind/
2. Б. Аззаяа /Scutimind/
3. Э. Мядагмаа /Master/
Өсвөр нас
1. Ч. Амгалан /Mind generation/
2. С. Эрхэс /Crystal/
3. Б. Энхдөлгөөн /My Mind/
Бага нас
1. Д. Болдхүү /Sparkmind/
2. С. Амин-Эрдэнэ /Mind generation/
3. Б. Өсөх-Ирээдүй /Crystal/
Улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон бүх тамирчдадаа талархал илэрхийлж цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе! 