
БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 05-наас 08-ны хооронд Дэлхийн Оюуны Спортын Холбооноос зохион байгуулсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д 21 орны чансаа өндөр 101 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан, ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж нарын удирдлага дор шигшээ багийн 32 тамирчин амжилттай оролцон 11 цом, тэмцээний 90 медалиас 27 алт, 27 мөнгө, 26 хүрэл медаль (80 медаль)-ийг тус тус хүртэж багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгууллаа.
Мөн манай тамирчид хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 3 тамирчин ОУ-ын Их Мастер цол, 6 тамирчин ОУ-ын Мастер цолны эзэд боллоо.
Монгол Улсын баг “ДЭЛХИЙН 6 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо.
Монгол Улс
БНХАУ
БНЭУ
Тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулья.
Б.Сэлэнгэмөрөн
М.Гэгээн-Оюун
О.Ирмүүн
ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон
ОУ-ын Их Мастер О.Наранзул
ОУ-ын Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
Их Мастер Ху Шу Ян
ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
Азийн Мастер А.Дайана
#Ерөнхий_дүн (нийлбэр оноо)
Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Монгол Улсын тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон (14 нас) бүх тамирчдыг тэргүүлж “2024 оны Ой тогтоолтын Дэлхийн Аварга" боллоо.
Тэмцээнд оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн Монголын Оюун Ухааны Академийн гэрээт салбарын багш, дасгалжуулагч нартаа, ОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Э.Үүрийнцолмонгийн зардлыг ивээн тэтгэсэн "Sain Finance NBFI - Сайн Финанс ББСБ"-ын хамт олонд, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн Аварга Ц.Оюун-Эрдэнэ, Их Мастер Ц.Номин-Эрдэнэ нарын зардлыг ивээн тэтгэсэн "Rings" рестораны хамт олонд, ОУ-ын Мастер Л.Уянгын зардлыг ивээн тэтгэсэн “PIZZA HUT”-ын хамт олонд, Бага насны Дэлхийн аварга М.Гэгээн-Оюуны зардлыг ивээн тэтгэсэн "Соёолон Интернэшнл" компанийн хамт олонд, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн Аварга Ц.Оюун-Эрдэнэ, Их Мастер Ц.Номин-Эрдэнэ нарын зардлыг ивээн тэтгэсэн "Rings" рестораны хамт олонд, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье.
Ийнхүү бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, ой тогтоолтын олон улсын 72 дахь тэмцээндээ амжилттай оролцож 151 цом, 1607 медаль хүртсэнээс гадна гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2024.12.09