7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг хотод зохион байгуулагдсан “Hong Kong Open Memory Championships - 2024” ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Австрали улсын Сидней хот дахь салбарын нийт 18 тамирчин Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд манай тамирчид Хятад, Уганда, Индонез, Вьетнам, Хонг Конг зэрэг олон улсын тамирчидтай өрсөлдөж 14 алт, 11 мөнгө, 10 хүрэл медаль буюу нийт 90 медалиас 35 медаль хүртэж #багаараа тэргүүллээ.

Бүх насны ангилалд нийлбэр оноогоор ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав тэргүүлж уг тэмцээний #аварга боллоо.

Австрали улсын Сидней хот дахь салбар 2024 оны 01-р сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж байгуулагдсан бөгөөд баг тамирчдаа богино хугацаанд амжилттай бэлтгэн анхны олон улсын тэмцээндээ ийнхүү амжилттай оролцсонд халуун баяр хүргэе!

Ийнхүү манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолт, спорт өрөлт, оюуны зураглалын 69 тэмцээнээс нийт 140 цом, 1503 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2024 оны 08-р сарын 28-ны өдөр