СПОРТ ӨРӨЛТИЙН СУРГАЛТ

Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлт тоглоом нь 1980- аад онд Америкт үүсч 1995 оноос олныг хамрах болсон төдийгүй өнөөдөр дэлхийн 54 орны 45018 гаруй ЕБС-ийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байна. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм.

Өрөлтийн дэлхийн дээд амжилт 4.816 секунд байдаг.

Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй. Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Багш нар хичээлийн үеэр сурагчдын идэвх буурсан үед эсвэл хичээлийн завсарлагаанаар спорт өрөлтөөр сурагчдаа хичээллүүлж тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.

СУРГАЛТ

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
60 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
8 хүүхэд
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
Ажлын 5 өдөр
ТӨЛБӨР:
80'000₮ /Сургалтын хэрэглэгдэхүүн багтсан/

5-аас дээш бүх насныханд зориулсан “Хурд” спорт өрөлтийн сургалтаар өрөлтийн спортын тэмцээний “3-3-3”, “3-6-3”, “Цикл”, “Хос”, “Багийн буухиа” зэрэг үндсэн төрлүүдийг өрж хураах дарааллыг сурахаас гадна тэмцээн уралдаанд амжилттай бэлдэх суурийг нь тавьж өгнө. Мөн бүтээлч сэтгэлгээний өрөлтүүд болох өнгө холилт, 12 цохилт зэрэг нэмэлт олон өрөлтийг сурна. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд үргэлжлүүлэн хичээллэж Монголын Спорт Өрөлтийн Холбооны гишүүн болж лигийн болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой.

Спорт Өрөлт нь Монголд дэлгэрээд удаагүй байгаа хэдий ч Академийн дэргэдэх Монголын Спорт Өрөлтийн Холбооны идэвхтэй үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар улсын болон хувийн нийт 85 цэцэрлэг, 20 сургууль, 8 ААН байгууллагатай хамтарч ажиллан хүрээгээ тэлсээр байна.

Монголын Спорт Өрөлтийн Холбооны үйл ажиллагааны талаар sporturult.mn сайтруу орж илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.