БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ЛЕКЦ

Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш Аж ахуй нэгж байгууллагын дээд, дунд шатны удирдах ажилтан болон менежерүүдэд зориулсан оюуны хөгжлийн сургалтууд явуулж эхэлсэн ба тус сургалтаар тухайн байгууллагын удирдах албан тушаалтан болон ажилтан нэг бүрийн ажлын бүтээмж, үр ашгийг дээшлүүлж өрсөлдөгч байгууллагуудаас нэг алхам урагш дэвших боломжуудыг нээж өгөхийг зорьж ирсэн.

Байгууллагад зориулсан сургалт, лекцийг Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар багш удирдан явуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 280 орчим Аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон 40 мянга орчим оюутан залууст оюуны хөгжлийн гайхамшгийг таниулж өдөр тутмын ажил, сургууль, амьдралд нь хэрэг болдог мянга мянган мэдээ, мэдээллийг тогтоож авах арга барилыг эзэмшихэд тусалж чиглүүлж өгсөн байна. Тухайлбал 2018-2019 онд Нийслэлийн прокурорын байгууллага, “Улаанбаатар өртөө”, “Таван богд” групп, “Хасу Мегаватт”ХХК, , “Эрдэнэс Монгол”ХХК, "Ананд Адвокатс" хуулийн фирм, “ Монгол өмгөөлөгч”ХХК, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”, “Моннис”ХХК, Оюуны Өмчийн Газар, “Monlogistoc Worldwide”ХХК тус тус Аж ахуйн, нэгж байгууллагуудад сургалт явуулсан бол Санкт-петербург хотод суралцаж буй оюутнууд, Шилийн хотын монгол бага сургуулийн 1000 гаруй хүүхэд болон багш нар, Европын зарим орнууд, хотуудад суугаа Монголчууд, Сити их сургуулийн оюутнууд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЕБС болон цэцэрлэгийн багш ажилтнууд, “Denk Parma Mongolia” ХХК-ийн эмч нарт, "Кембриджийн хөтөлбөр ба Багшийн хөгжил" зорилтот лекцэнд “Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь” сэдвээр Англи хэлний багш нарт, “Эрүүл мэндийн салбарын залуу манлайлагч нарт зориулсан хөтөлбөр”-т тус тус лекц уншсан. Мөн Академийн үйл ажиллагаа өргөжин тэлж гадаад дотоодын франчайз гэрээт салбарууд үүсч байгаатай холбоотой Өвөрмонголын Шилийн гол аймгийн хэдэн зуун залууст дотоод франчайз салбар болох Өмнөговь, Дорнод, Баянхонгор гэрээт салбаруудын мянга мянган залууст тус тус оюуны хөгжлийн лекцээ толилуулсан байна.

Сургалтын зорилго

Суралцагсад оюуны хөгжлийн гайхамшгийг таньж өдөр тутмын ажил, амьдралд нь хэрэг болдог мянга мянган мэдээ, мэдээллийг тогтоож авах арга барилыг эзэмшинэ.

Байгуулагын сургалтын агуулга:
  • “Суралцахуйд Суралцах” гэж юу болох
  • Уншсан, сонссон мэдээлэл болон илтгэл лекц тогтоох арга
  • Хийхээр төлөвлөсөн ажил, худалдан авах зүйлс г.м жагсаалт тогтоох арга
  • Уулзалтанд хэлэлцэх асуудлын мөн чанар, тэдгээрийг санах арга
  • 7 хоногийн уулзалт, зөвлөгөөний цагийн хуваарь
  • Утасны дугаар цээжлэх арга
  • Картны болон Дансны дугаар цээжлэх арга
  • Түүхэн үйл явдал, тоо баримт санах арга
  • Барьсан, тавьсан зүйлээ санах арга
  • Хүний нэр, зүс царай цээжлэх
  • Гадаад хэлний үг цээжлэх арга – Англи үг
  • Үр дүнтэй унших систем мөн Фото уншлага гэж юу болох, хэрхэн сурах
Байгууллагын сургалтын ашиг тус:
  • Мэдээллийг системтэйгээр өөрийн болгох мөн эргэн санахад туслах
  • Оюун ухааныг тань ер бусын, гайхалтайгаар хөгжүүлэх
  • Ажилчдын хоорондын харилцан ойлголцол, итгэл найдварыг дээшлүүлэх
  • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх
  • Таны мөнгө, үнэт цагийг хэмнэх
  • Суралцахад суралцах
  • Стресс, сэтгэл зовнилоос гарах
  • Бүтээлч сэтгэлгээ болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх