Хүрдний сургалт

Үржүүлэхийн хүрд сайн мэддэг байх нь алдаагүй хурдан бодоход тустайг бид мэднэ. Бяцхан хүүхдүүддээ үржүүлэхийн хүрдийг цээжлүүлэхийн тулд багш нар олон хичээл дамжуулан үзэж, эцэг эхчүүд ихэвчлэн тотьчлон давтах байдлаар арай ядан цээжлүүлдэг. Өөрөөр хэлбэл маш хэцүү залхуу хүргэсэн байдлаар цээжлүүлэх гэж оролддог нь хүүхдийн сонирхлыг бууруулж, залхуурч муу цээжлэх, түүнээсээ болоод хурдан мартах зэрэг асуудлыг дагуулдаг.

Хүрд цээжлэх нь таны хүүхдийн хувьд асуудал байсаар байна уу? Хэдэн удаа давтаж уншиж цээжилсэн ч мартаад байна уу?

Хэрэв тийм бол манай сургалтад сууснаар: Богино хугацаанд системтэйгээр, хөгжилтэй аргаар залхахгүй цээжлэх, цээжилсэн хүрдээ мартахгүй байх давуу талтай.

Нэг үе мэдлэг чадвар дээр нэмэх нь төлөвшил, багш бүхнийг тайлбарлан зааж, сурагч түүнийг ягштал цээжлэх гэсэн сургалтын процес явагддаг байсан бол өнөөдөр бидний үед суралцагчийн бие даах чадварыг сайжруулах, мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх, шинийг хүлээн авах, хийж бүтээх, өрсөлдөх чадвартай хүнийг төлөвшүүлэх явдал чухал болоод байгаа билээ.

Та яагаад үзсэн хошин шог, хөгжилтэй явдал, аймшгийн кино, амьдралдаа тохиолдсон баяртай болоод гунигтай үйл явдлаа хэдэн сар жил болсон ч марталгүй санаад байдаг гэж бодож байна. Хүний тархи нь сэтгэл хөдлөл оролцсон мэдээллээ илүү сайн санадаг.

СУРГАЛТ

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
60 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
8 суралцагч
ХУГАЦАА:
8 өдөр
ТӨЛБӨР:
100'000₮ /гарын авлага/

Тэгвэл манай энэхүү сургалт нь “ХҮРД” гэдэг хийсвэр зүйлийг ой тогтоолтын үндсэн аргачлалд тулгуурлан хөгжилтэйгөөр цээжлүүлэх аргыг санал болгож байна. Зөвхөн хүрдээ цээжлээд зогсохгүй төсөөлөн бодох чадвар, шинийг хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өрсөлдөх чадварууд нь параппелаар хөгжөөд явах бүрэн боломжтой юм.