ОЙ ТОГТООЛТ & СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна. 

Оюун ухааны суурь нь ой санамж байдаг ба та тус сургалтад хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэн мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж суралцах өөрийн арга барилыг бий болгоно.

ЕБС-ийн 2-12 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх “Super Memory” хөтөлбөр нь А, B, C гэсэн гурван түвшинд явагдах бөгөөд сургалт тус бүр 2 шаттай.

Сайн ой санамжийн тусламжтайгаар бид ямарваа нэг чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижирч чадах бөгөөд ингэснээр та өөрийн сурлага, кареер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтнаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой болох юм.

“Super Memory” С түвшинд 2, 3 дугаар ангийн сурагчид, “Super Memory” B түвшинд 4, 5 дугаар ангийн сурагчид болон С түвшний сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа авсан сурагчид, “Super Memory” А түвшинд 6-12 дугаар ангийн сурагчид болон “Super Memory” B түвшний сургалтыг амжилттай төгссөн сурагчид тус тус суралцана.

SUPER MEMORY C/шат тус бүр /

ХАМРАХ ХҮРЭЭ:
2, 3 анги
Хичээл оролт:
24 удаа /48 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
90 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
16
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан / зун
ТӨЛБӨР:
360000₮

SUPER MEMORY B /шат тус бүр /

ХАМРАХ ХҮРЭЭ:
4, 5 анги болон C түвшинг төгссөн
Хичээл оролт:
24 удаа /48 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
90 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
16
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан / зун
ТӨЛБӨР:
360000₮

SUPER MEMORY A/шат тус бүр /

ХАМРАХ ХҮРЭЭ:
6-12 анги болон B түвшинг төгссөн
Хичээл оролт:
24 удаа /48 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
90 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
16
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан / зун
ТӨЛБӨР:
360000₮

POWER MEMORY

ХАМРАХ ХҮРЭЭ:
6-12 анги болон A түвшинг төгссөн
Хичээл оролт:
12 удаа /32 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA:
120 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ:
16
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
Бямба
ТӨЛБӨР:
252000₮ 30% хямд

Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног (3 сар) эсвэл долоо хоногт гурван удаа нийт 8 долоо хоног (2 сар) үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар нэг шатны түргэвчилсэн сургалт 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн шат болон түвшний сургалтуудад үргэлжлүүлэн суралцана.

Ач холбогдол

“Super Memory” хөтөлбөрийн бүх түвшинд суралцаж төгссөн суралцагчид уураг тархины үйл ажиллагааны онцлогт тохирсон сонирхолтой, хэрэгцээтэй, гайхамшигтай санагдахуйц ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх олон аргачлалын тусламжтайгаар гадаад хэл, нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлийн мэдээ мэдээллийг бүтээлчээр тогтоох арга барилд суралцахаас гадна баганан үгс, хөзөр, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг хараа болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 дасгалаар мэргэших болно.

Тэмцээнд оролцох эрхтэй ...

“Super Memory” А түвшний сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай давсан сурагчид “Power Memory” шатанд дэвшин суралцах ба ой тогтоолтын спортын мэргэжлийн тамирчин болж улсын болон олон улсын оюуны спортын тэмцээн уралдаанд оролцох боломжтой болох юм. Мөн “Super Memory” B түвшнийг төгсөж А түвшинд үргэлжлүүлэн суралцаж буй сурагч үзсэн сэдвийн хүрээнд тэмцээнд оролцох эрхтэй.

Насанд хүрэгчид

Насанд хүрэгчдэд зориулсан тус сургалтаар гадаад хэлний үг, нэр зүс, царай, тоон мэдээлэл, шүлэг дууны үг, хууль дүрэм, текст, томьёо, код гэх мэт уншсан болон сонссон олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоон хичээл ном, ажил, амьдралдаа хэрхэн үр дүнтэй ашиглахад суралцана.

Хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрийн дагуу онол, практикийг хослуулах байдлаар заана. Та тус сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцахаар тамирчны ангид элсэн суралцах боломжтой бөгөөд энэхүү сургалтыг төгссөнөөр бүхий л мэдээллийг цээжлэх аргачлалд суралцаж, цааш гүнзгийрүүлэн бэлтгэл хийснээр улс, олон улс, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох бүрэн эрхтэй болох юм.

Оюутан, насанд хүрэгчид, ахмадуудад зориулсан “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал” цогц сургалт нь ажлын таван өдөр орой 18:30 – 20:30 цагийн хооронд эсвэл ажлын өдрүүдэд суралцах боломжгүй хүмүүст зориулсан амралтын бүтэн хоёр өдөр 10:00 – 17:00 цагийн хооронд суралцах гэсэн хоёр сонголттой.

Memory Skill

Хичээл оролт
5 удаа /10 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA
120 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ
18-24
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР
Даваа – Баасан
ТӨЛБӨР
250'000₮

Memory Athlete

Хичээл оролт
9 удаа /18 цаг/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA
120 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ
12-16
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР
Даваа, Лхагва, Баасан
ТӨЛБӨР
400'000₮

Түгээмэл асуудаг асуулт, хариулт

Хүн бүр ой тогтоолтоо хөгжүүлж чадах уу?

Ямар ч хүн оюуны хязгааргүй нөөцтэй. Сайн, муу ой тогтоолт гэж байдаггүй. Зөвхөн хөгжүүлсэн, хөгжүүлээгүй гэдгээрээ л ялгаатай. Хөгжүүлээгүй бол та зөв арга барилд суралцаж өдөр тутмынхаа амьдралд дадал хэвшил болгож чадсанаар гайхалтай ой тогтоолттой болох боломжтой. Өөрөөр хэлбэл ой тогтоолтын сургалтын хувьд хамгийн чухал хоёр зүйл бол хүний хэрэгцээ шаардлагыг хангах аргуудыг эзэмших мөн чадваруудыг дадал хэвшил болгох явдал юм. Төгсөгчдийн хувьд өнөөдөр сурсан мэдсэн зүйлээ ажил, амьдрал, хичээл номондоо гайхалтайгаар ашиглаад явж байгаа тохиолдол олон байна. Түүнчлэн олон олон хүүхэд залуус өөрсдийн чадвараа шалгах үүднээс ой тогтоолтын уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож байна.

Ганцхан ой тогтоолтын хичээл орох уу?

Тус сургалтаар Ой тогтоолтын үндсэн төрлүүдийг үзэхээс гадна сэтгэхүй хөгжүүлэх, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, хоёр тархийг хөгжүүлэх олон сонирхолтой дасгал, тоглоомууд орно. Мөн түвшин бүрийн сургалтын агуулгаас шалтгаалж спорт өрөлт, шооны сургалт давхар орно

Энэ сургалтаар зөвхөн цээжилж сурахаас гадна хэр сэтгэж сурах вэ?

Тус сургалт нь үндсэндээ хоёр тархи идэвхжүүлэх сургалт юм. Хоёр тархи идэвхжих тусам хүний төсөөлөх, сэтгэн бодох чадвар нэмэгдэж асуудлыг бүхлээр нь харах, анхаарлаа төвлөрүүлэх, аливаад ул суурьтай хандах, олон талаас нь харах, задлан шинжлэх гээд маш олон суурь чадвар нь хөгждөг. Энэ бол механик цээжлэлт биш юм. Асар их хэмжээний мэдээллийг цээжлэхийн тулд зайлшгүй хурдтай сэтгэх шаардлагатай болдог. Оюун ухааны суурь бол ой санамж юм.

Нэг шатанд суугаад ямар өөрчлөлт орох вэ?

Эхний шатаа төгсөх үед хүүхэд ой тогтоолтын олон сонирхолтой аргачлалд суралцаж богино хугацаанд олон төрлийн мэдээллийг тогтоон эргэн санаж сурахаас гадна эргэн тойрныхныгоо гайхашруулах түвшинд хүрнэ. Хүүхэд долоо хоногт 2-3 удаа хичээллэх ба хичээл дээр сурсан зүйлээ өдөр бүр багадаа 30-хан минут давтах хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн учир гэр бүлийнхэн нь өдөрт даалгавар хийх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ нь урдуур нь орж хийнэ гэсэн үг биш зөвхөн академийн хичээлээ хийж байгаа эсэхийг нь л шалгахад хангалттай.

Ном, гарын авлага, CD байгаа юу?

Super Memory С буюу B түвшний сургалтад ашиглах дасгалын ном гарын авлага хичээлийн үеэр тараагдаж өгнө. Харин Super Memory А түвшний сургалтад хамрагдагсад ном, гарын авлагаас гадна гэртээ тусгайлсан программ дээр хичээллэх боломжтой. Энэхүү сайтын Бүтээгдэхүүн хэсгээс ном, тоглоом зэрэг бусад бүтээгдэхүүний талаар мэдээлэл авна уу.

Онлайн сургалт байгаа юу?

Энэ намраас онлайн сургалт явуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжих үед албан ёсоор олон нийтэд танилцуулна.

Хэрхэн ой тогтоолтын спортын тамирчин болох вэ?

Ой тогтоолтын A,B,C түвшний шатуудад суралцаж амжилттай төгссөн сурагчид, тамирчин буюу “POWER MEMORY” түвшинд дэвшин суралцах боломжтой бөгөөд тус т ангид 30% хөнгөлөлттэй суралцах юм.

MegaMind клуб ямар учиртай вэ?

Академийн сурагчид эхний гурван шатны сургалтаа дуусгаад “Power Memory“ сургалтандаа үргэлжлүүлэн хамрагдсанаар тус клубын гишүүн болох эрх нээгддэг ба олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдах, хамтарч бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нь нээгддэг.

Ой тогтоолтын аргуудыг сурах, хэрэгжүүлэх хэцүү юу?

Мэдээж үгүй. Заах арга зүй тал дээр бэлтгэгдсэн тусгай багш бүх аргачлалуудыг таньд ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр заах болно. Үндсэндээ тогтоох чадварын гол зарчим нь төсөөлөл байдаг. Хүн бүр төсөөлж чаддаг тиймээс хүн бүр аргуудыг сурч, хэрэгжүүлэх боломжтой. Эхний өдрөөсөө та үр дүнг нь мэдрэх болно. Ой тогтоолтын аргачлалыг мэдэхээс гадна хүний бие физиологи, уураг тархинд нөлөөлдөг эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн, унталт, амьсгал гэх мэт бусад хүчин зүйлийн талаар мэдлэгтэй болно.

Сургалтаас хэсэг хугацааны дараа сурсан аргуудаа би мартах болов уу?

Үгүй, та мартахгүй. Харин ч эсрэгээрээ илүү сайн хөгжүүлэх болно. Машин барьж эхэлсэн анхны үеэсээ хойш барьсаар байгаад та сайн жолоодох чадвартай болдог шүү дээ. Яг л үүн шиг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр байгаад таны тэрхүү чадвар улам илүү хөгжих болно. Учир нь хүн насан туршдаа аливаа зүйлийг тогтоох шаардлага гардаг. Тиймээс аргачлалуудыг өдөр тутмын амьдралдаа ашиглах бүрэн боломжтой.

Хатанбаатар багш хичээл орох уу?

Хатанбаатар багш ой тогтоолтын сүүлийн шатанд суралцаж байгаа сурагчдад урам зориг өгөх, сэдэлжүүлэх сургалтыг орж зөвлөгөө өгдөг. Мөн насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа өөрөө удирдан явуулдаг.

Анги дүүргэлт хэдэн хүүхэдтэй байдаг вэ?

Анги дүүргэлт 12-16 хүүхэдтэй байдаг. Энэ нь багш хүүхэд бүртэй тулж ажиллан богино хугацаанд үр дүн гаргах боломжийг олгодог.

Аль салбарын багш нь сайн бэ?

Бүх салбарын багш нар их дээд сургуульд 4 жил суралцаж багш мэргэжлийг эзэмшсэнээс гадна Х.Хатанбаатар захирлын багш бэлтгэх сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн мэргэшсэн багш нар бий. Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарын бүх багш нар хүүхдүүдэд оюуны онцгой чадварыг эзэмшүүлэхийн тулд зааж сургах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм.

Төлбөрийн ямар ямар хөнгөлөлт байдаг вэ?

Super Memory A,B,C түвшинд суралцаж амжилттай төгссөн сурагчид, тамирчин буюу “POWER MEMORY” түвшинд дэвшин суралцах боломжтой бөгөөд 30% хөнгөлөлттэй суралцах боломжтой.

Багш нараа хөдөө орон нутагт явуулж хичээл заалгах боломж байгаа юу?

Одоогоор цөөн тооны багштай учир орон нутаг руу явуулах боломжгүй байгаа. Гэхдээ сурагчдын амралтыг тааруулан Улаанбаатар хоттой ойр аймгууд руу томилолтоор багш явуулах төлөвлөгөө бий.

Хүүхдээ хөгжүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх эсвэл сургалт хийх үү?

Эцэг эхчүүдэд чиглэсэн бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтууд хааяа явагдаж байгаа. Ийм сургалтын талаарх мэдээллийг академийн утсаар тодруулна уу.

Багш бэлтгэх сургалт явуулдаг уу?

Багш бэлтгэх сургалтыг зөвхөн академийн үндсэн болон гэрээт салбарын багш нарыг бэлтгэх үүднээс сургалт явуулдаг.