7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
“CUBERS” ШООНЫ СУРГАЛТ
Оюун, сэтгэхүй хөгжүүлэх XX зууны гайхамшигт тоглоом болох Рубикийн шоог Унгарын иргэн Эрно Рубик 1974 онд анх зохион бүтээхдээ өөрийгөө маш сонирхолтой нэгэн эвлүүлдэг тоглоомыг бий болгосон гэдэгтээ итгэлтэй байсан. Харин түүний энэхүү гайхалтай тоглоом хүн бүрийн сонирхолыг татсан түгээмэл тоглоом болно гэж тэрээр бодоогүй гэдэг.
Рубик шоог анхан шатны аргаар эвлүүлэх нь тухайн хүүхдийн чадварыг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй ч гүнзгийрэх тусам оюун сэтгэхүйд онцгой ач холбогдол өгч байдаг. Учир нь хамгийн цөөн үйлдлээр хамгийн богино хугацаанд эвлүүлэхийн тулд маш хурдтай, цэгцтэй сэтгэх шаардлага гардаг. Хоёр гарыг тэнцвэртэй ашиглаж байгаа учир хоёр тархины хөгжилд онцгой нөлөөтэй.
Анх 1981 оноос Рубикийн шооны тэмцээн явагдаж эхэлсэн бол, өнөөдөр жилд хэдэн зуугаар тоологдох тэмцээн зохиогдож байна.
Сургалтад хамрагдаж буй хүүхдийн наснаас хамаарч нэмэлтээр 2x2x2 шоог хэрхэн эвлүүлэхийг заадаг. Мөн суралцагч хүсвэл дараагийн шатны сургалтуудад хамрагдаж хурдны арга болон бусад олон төрлийн шоог эвлүүлж суралцахаас гадна мэргэжлийн тамирчны түвшинд бэлтгэгдэх боломжтой.