7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
2024-02-14
ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.

Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэлээ. 

 

2023-12-13
2023 ОНЫ ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

🇨🇳 БНХАУ-ын Саняа хотод 12.08-12.10-ны хооронд олон улсын хоёр том холбооны нэг болох Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д шилдэг 120 тамирчин 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

🇲🇳 Манай улсыг төлөөлөн 31 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, 7 цомын эзэд болж багаараа ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

#Багийн_төрөл 🌏🇲🇳🏆🏆🏆🏆🏆

Манай тамирчид багаараа “ДЭЛХИЙН 5 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо.

 

#Ганцаарчилсан_төрөл

Бага нас (13 нас хүртэл)

🇨🇳🏆🥇 Feng Ziteng 

🇨🇳🏆🥈 Huang Kuo

🇲🇳🏆🥉 Э.Билгүүнтөгс

 

Өсвөр нас (13-17 нас)

🇲🇳 🏆🥇Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ 

🇲🇳 🏆🥈ОУ Мастер Ц.Номин-Эрдэнэ 

🇲🇳 🏆🥉ОУ Мастер Э.Үүрийнцолмон 

🧑🏻‍💼Насан хүрэгч (18-59 нас)

🇨🇳🏆🥇ОУ Их Мастер Huang Jinyao

🇲🇳🏆🥈 ОУ Их Мастер Т.Тэнүүн

🇨🇳🏆🥉 Hu Xueyan

 

Бүх нас

🌏🏆 Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2023 оны Ази тивийн Аварга, ОУ-н Их Мастер, 🇨🇳-н тамирчин Huang Jinyao тэргүүлж ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

#ОНЦЛОХ_МЭДЭЭ

🤩 Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ өсвөр насны “ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА”,

🤩 Ц.Номин-Эрдэнэ, Э.Үүрийнцолмон, О.Наранзул нар “ИХ МАСТЕР”,

🤩 Х.Ичинхорлоо, Г.Ану, Л.Азжаргал, Н.Номин нар “ОУ-н МАСТЕР” цолны эзэд болцгоолоо.

🤩 ОУ-н Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн, Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ, Б.Анужин нар Дэлхийн Рекордыг шинэчиллээ.

🤩 Ө.Сэнгэсамдан багш “Дэлхийн Ой Тогтоолтын Холбооны 3-зэрэглэлийн шүүгч” боллоо.

🤩 Багаараа “ДЭЛХИЙН 5 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо.

 

#ТАЛАРХАЛ

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа мөн ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж болон Б.Танан нарын зардлыг ивээн тэтгэсэн Хоргын Хүү ХХК - н хамт олонд, ОУ-ын Мастер Л.Уянгын зардлыг ивээн тэтгэсэн Pizza Hut-н хамт олонд, бага насны Дэлхийн Аварга М.Гэгээн-Оюун нарын зардлыг ивээн тэтгэсэн Soyolon International LLC-н хамт олонд, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

#АМЖИЛТЫН_БУУХИА_ҮРГЭЛЖИЛСЭЭР

Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 68 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 138 цом, 🏅1460 дахь медалиа хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2023.12.13

2023-12-07
32 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-Д ОРОЛЦОНО

Ой тогтоолтын шигшээ багийн 31 тамирчид маань 2 багш дасгалжуулагчийн хамт Дэлхийн Ой Тогтоолтын Холбооноос зохион байгуулж буй “32 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ”-д оролцохоор БНХАУ-н Саняа хотыг зориход бэлэн боллоо.

Багийн бүрэлдэхүүнд:

ОУ-н шүүгч, дасгалжуулагч: Б.Баасандорж

ОУ-н шүүгч, дасгалжуулагч: Ө.Сэнгэсамдан

1. Т.Тэнүүн (ОУ-н Их Мастер, Дэлхийн Аварга)

2. Б.Лхагвадорж (ОУ-н Их Мастер)

3. Ц.Оюун-Эрдэнэ (Их Мастер)

4. Г.Мянганбаяр (ОУ Мастер)

5. Ц.Номин-Эрдэнэ (ОУ Мастер)

6. Э.Үүрийнцолмон (ОУ Мастер)

7. Л.Уянга (ОУ Мастер)

8. Л.Азжаргал (Азийн Мастер)

9. Г.Ану (Азийн Мастер)

10. Б.Мөнхзаяа (Азийн Мастер)

11. Х.Ичинхорлоо (Азийн Мастер)

12. Э.Билгүүнтөгс (Азийн Мастер)

13. З.Тэмүүжин (Азийн Мастер)

14. Т.Мөнхжаргал

15. Х.Хүслэн

16. Г.Намуундэлгэр

17. О.Мишээл

18. Б.Анужин

19. Т.Тунгалагжаргал

20. М.Гэгээн-Оюун

21. Г.Бүжинлхам

22. Н.Номин

23. Б.Танан

24. П.Эрдэмзаяа

25. О.Наранзул

26. Э.Алтантулга

27. А.Ангараг

28. Б.Мөнхтүшиг

29. Ц.Цацрал

30. Б.Батсоёмбо

31. Ч.Болормаа

Өнгөрсөн сард “Олон улсын холбооны Дэлхийн Аварга” болсон баг тамирчдадаа

“АВАРГА” цолоо дахин батлахыг хүсэн ерөөе!

Ингээд бид олон улсын 68 дахь тэмцээндээ оролцохоор 12.07-ны 06:45-с БНХАУ-н Саняа хотыг зорьж 12.08-12.10-ны хооронд 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлээд ирнэ ээ.

Баг тамирчдад маань зориулж ерөөлийн сайхан үгсээ бичээрэй! 🙂

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

 

2023.12.06

 

#Go_Mongolia 🇲🇳🇲🇳🇲🇳

#32nd_World_Memory_Championship 🏆

#WMSC_3_days_1_Champion

2023-11-27
Т.ТЭНҮҮН ХОШОЙ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

БНЭУ-н Мумбай хотод 11.24-11.26-ны хооронд ой тогтоолтын “Олон Улсын Холбооноос” зохион байгуулсан “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 23 алт, 16 мөнгө, 8 хүрэл буюу нийт 47 медаль, 7 цомын эзэд болж багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.

#Багийн_төрөл

Манай тамирчид багаараа “ДЭЛХИЙН 4 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо. 🌏🇲🇳🏆🏆🏆🏆

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:

#Бага_насны_ангилалд

🇲🇳🏆🥇 М.Гэгээн-Оюун

🇲🇳🏆🥈 Т.Тунгалагжаргал

🇮🇳🏆🥉 Achinth BA

#Өсвөр_насны_ангилалд

🇲🇳 🏆🥇ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон

🇲🇳 🏆🥈ОУ-ын Мастер Л.Уянга

🇮🇳 🏆🥉 Sunanda Sunil

#Насанд_хүрэгчдийн_ангилалд

🇲🇳🏆🥇ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн

🇦🇿🏆🥈 Orkhan Ibadov

🇩🇪🏆🥉 Simon Reinhard

#Бүх _насны_ангилалд

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Дэлхийн Аварга, ОУ-н Их Мастер, 🇲🇳-н тамирчин Т.Тэнүүн тэргүүлж ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

#ТАЛАРХАЛ

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа мөн ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж болон Б.Танан нарын зардлыг ивээн тэтгэсэн “Хоргын Хүү” компанийн хамт олонд, ОУ-ын Мастер Л.Уянгын зардлыг ивээн тэтгэсэн “PIZZA HUT”-н хамт олонд, Дэлхийн Аварга Т.Тэнүүний зардлыг ивээн тэтгэсэн "Жи Эн Бевережис" / Pepsi Mongolia компанийн хамт олонд, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

#ШИЛДГҮҮД

Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДГҮҮД" шүү.

#АМЖИЛТЫН_БУУХИА_ҮРГЭЛЖИЛСЭЭР

Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 67 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 131 цом, 🏅1408 дахь медалиа хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2023.11.28

2023-11-22
ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ДАШТ-Д ОРОЛЦОНО

- 🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГА 🇲🇳 -

Ой Тогтоолтын Олон Улсын Холбооноос зохион байгуулж байгаа "Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн"-д оролцохоор 12 тамирчин, 2 дасгалжуулагчийн хамт 🇮🇳 Энэтхэг улсын Мумбай хотыг зорилоо. Энэ удаагийн тэмцээн нь ковидын дараах анхны танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Багийн бүрэлдэхүүнд:

ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч:

Б.Баасандорж

Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

1. Т.Тэнүүн /Дэлхийн Аварга, ОУ-ын Их Мастер/

2. Б.Лхагвадорж /ОУ-ын Их Мастер/

3. Л.Уянга /ОУ-ын Мастер/

4. Э.Үүрийнцолмон /ОУ-ын Мастер/

5. Х.Ичинхорлоо /Азийн Мастер/

6. Б.Танан

7. О.Мишээл

8. Х.Хүслэн

9. М.Гэгээн-Оюун

10. Ц.Цацрал

11. Г.Намуундэлгэр

12. Т.Тунгалагжаргал

Тамирчдадаа амжилт хүсье! 🇲🇳🇲🇳🇲🇳

2023.11.22

2023-11-20
СПОРТ ӨРӨЛТИЙН АЗИ ТИВИЙН АШТ-Д ОРОЛЦЛОО

Тамирчид маань Спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 8 мөнгө, 19 хүрэл буюу нийт 28 медаль хүртэж сайхан амжилт гаргалаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд Монгол, Солонгос, Япон, Сингапур, Малайз, Тайланд, Тайван, Хонг Конг, Автрали зэрэг 10 улсын нийт 356 тамирчин өрсөлдлөө.

Монголын Спорт Өрөлтийн Холбоо

2023-11-15
СПОРТ ӨРӨЛТИЙН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОНО

БНСУ-ын Гванжу хотод 2023 оны 11 дүгээр энэ сарын 17-19-ний хооронд зохион байгуулагдах Спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Спорт Өрөлтийн Холбооны 6-58 насны нийт 36 тамирчин нас, насны ангилалдаа ганцаарчилсан, хосын болон багийн буухиа төрөлд оролцоно.

2023-10-31
ДЭЛХИЙН 5 ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Филиппин улсын Манилла хотод 10.28-10.29-ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.

#Багийн_төрөл

Манай баг тамирчид 19711 оноо цуглуулан “АВАРГА БАГ” боллоо. 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:

#Бага_насны_ангилалд

🇲🇳🏆🥇 Б.Анужин

🇮🇩🥈 Zimam Akmal Kurnia Adha

🇮🇩🥉 Danish Irwaman

#Өсвөр_насны_ангилалд

🇲🇳🏆🥇Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ

🇲🇳🥈ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ

🇲🇳🥉 ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон

#Насанд_хүрэгчдийн_ангилалд

🇯🇵🏆🥇Naoki Miwa

🇲🇳🥈 ОУ-ын Мастер Г.Мянганбаяр

🇲🇳🥉 ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав

#Бүх _насны_ангилалд

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Өсвөрийн Дэлхийн Аварга, Их Мастер, 🇲🇳-н тамирчин Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж АВАРГА боллоо.

#ДЭЛХИЙН_5_РЕКОРД

1. ОУ Мастер Г.Мянганбаяр - “Зураг” - 507

2. Б.Анужин - “Зураг” - 450 (өсвөр)

3. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ - “Хоёртын тоолол” - 5049 (өсвөр)

4. ОУ Мастер Ц.Номин-Эрдэнэ - “Баганан үгс” - 299 (өсвөр)

5. ОУ Мастер Э.Үүрийнцолмон - “Тооны марафон” - 1780 (өсвөр)

#ТАЛАРХАЛ

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, ОУ-ын Их Мастер Б.Лхагвадоржийн зардлыг ивээн тэтгэсэн “Хоргын Хүү” компанийн хамт олонд, ОУ-ын Мастер Л.Уянгын зардлыг ивээн тэтгэсэн “PIZZA HUT”-ын хамт олонд, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

#ШИЛДГҮҮД

Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДГҮҮД" шүү.

#WOOOOW

Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 124 цом, 🏅1333 медалиа хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2023.10.30

2023-10-26
ФИЛИППИНД ОЙ ТОГТООЛТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Энэ сарын 28-29-ний хооронд Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдах ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 11-24 насны 16 тамирчин багш, дасгалжуулагчдийн хамт оролцоно.

Багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч:

ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж

ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

1. Э.Пүрэвжав ОУ-ын Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2015/

2. Б.Лхагвадорж /ОУ-ын Их Мастер/

3. Ц.Оюун-Эрдэнэ Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2022/

4. Ц.Номин-Эрдэнэ ОУ-ын Мастер /Өсвөрийн Ази Тивийн Аварга-2023/

5. Г.Мянганбаяр /ОУ-ын Мастер/

6. Л.Уянга /ОУ-ын Мастер/

7. Э.Үүрийнцолмон /ОУ-ын Мастер/

8. Б.Танан

9. Ц.Цацрал

10. Э.Анхилуун

11. Б.Анужин

12. Б.Батсоёмбо

13. З.Эмүжин

14. Э.Пагам

15. Б.Анужин

16. Г.Намуундэлгэр

Дашрамд дурдахад манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 64 оюуны спортын тэмцээнээс нийт 121 цом, 1279 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

 

Монголын Оюун Ухааны Академийн захирал,

Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2023.10.26

2023-08-23
БАГААРАА АЗИ ТИВИЙН 4 УДААГИЙН АВАРГА БОЛЛОО

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Уг тэмцээнд Монгол, БНХАУ, Хонгконг, Энэтхэг зэрэг арван орны 120 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын удирдлага дор 25 тамирчин амжилттай оролцож 90 медалиас 21 алт, 26 мөнгө, 24 хүрэл буюу нийт 71 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.

#Багийн_төрөл

Манай баг тамирчид 18655 оноо цуглуулан багаараа 4 удаа дараалж “АВАРГА БАГ” боллоо. 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:

#Бага_насны_ангилалд

🇲🇳🏆🥇Азийн Мастер Э.Билгүүнтөгс

🇨🇳🥈 Huang Kuo

🇲🇳🥉 М.Гэгээн-Оюун

#Өсвөр_насны_ангилалд

🇲🇳🏆🥇ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ

🇲🇳🥈 Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ

🇲🇳🥉 ОУ-ын Мастер Л.Уянга

#Насанд_хүрэгчдийн_ангилалд

🇨🇳🏆🥇ОУ-ын Их Мастер Hua Jingyao

🇲🇳🥈 ОУ-ын Мастер Г.Мянганбаяр

🇲🇳🥉 ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Дэлхийн Аваргын II байрын шагналт, ОУИМ, БНХАУ-ын тамирчин Huang Jinyao тэргүүлж Ази тивийн аварга боллоо.

#ДЭЛХИЙН_РЕКОРД

Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Words" буюу "Баганан үгс" төрөлд 264 үг /15 минут/ тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн ДЭЛХИЙН РЕКОРДЫГ шинэчиллээ. Өмнөх рекордыг БНХАУ-ын тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байсан билээ.

#АЗИЙН_МАСТЕР

“АЗИЙН МАСТЕР” цол хүртсэн Б.Дөлбаяр, Л.Уянга, Х.Ичинхорлоо, Л.Азжаргал, А.Дайана, Г.Ану, Б.Мөнхзаяа, Э.Билгүүнтөгс, Э.Үүрийнцолмон, Ц.Номин-Эрдэнэ болон Ц.Оюун-Эрдэнэ нартаа баяр хүргэе!

#ТАЛАРХАЛ

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжавын зардлыг ивээн тэтгэсэн Khanbogd Iraeta “KHANBOGD IRAETE” компанийн хамт олон, ОУ-ын Мастер Л.Уянгын зардлыг ивээн тэтгэсэн Pizza Hut Mongolia HR “PIZZA HUT”-ын хамт олонд, мөн энэхүү өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлд болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

#ШИЛДГҮҮД

Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДГҮҮД" шүү.

#WOOOOW

Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, ой тогтоолтын олон улсын 64 дэх тэмцээндээ амжилттай оролцон 121 цом, 1279 медаль хүртэж Гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2023.08.23

2023-08-23
ОЙ ТОГТООЛТЫН АЗИ ТИВИЙН АШТ-Д ОРОЛЦОНО

Энэ сарын 19-21-ний хооронд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод зохион байгуулагдах ой тогтоолтын Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 11-24 насны 25 тамирчин багш, дасгалжуулагчдийн хамт оролцоно.

Багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч:

ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж

Тамирчид:

1. Э.Пүрэвжав ОУ-ын Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2015/

2. Б.Лхагвадорж /ОУ-ын Их Мастер/

3. Ц.Оюун-Эрдэнэ Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2022/

4. Н.Нандин-Учрал /Их Мастер/

5. Г.Мянганбаяр /ОУ-ын Мастер/

6. Б.Дөлбаяр /ОУ-ын Мастер/

7. Л.Уянга /ОУ-ын Мастер/

8. Д.Хүслэн /ОУ-ын Мастер/

9. Э.Үүрийнцолмон /ОУ-ын Мастер/

10. Ц.Номин-Эрдэнэ /ОУ-ын Мастер/

11. П.Эрдэмзаяа

12. А.Дайана

13. Г.Ану

14. Л.Азжаргал

15. Х.Ичинхорлоо

16. Х.Хүслэн

17. Т.Мөнхжаргал

18. Б.Мөнхзаяа

19. Э.Билгүүнтөгс

20. О.Мишээл

21. Э.Алтантулга

22. Ч.Болормаа

23. М.Агваансамдан

24. М.Гэгээн-Оюун

25. Т.Тунгалагжаргал

Бид 2015, 2017, 2019 оны Ази тивийн гурван удаагийн хошой аварга болсон бөгөөд энэ амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно.

Дашрамд дурдахад манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 63 оюуны спортын тэмцээнээс нийт 117 цом, 1208 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

 

Монголын Оюун Ухааны Академийн захирал,

Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2023.08.14

2023-05-09
ТУРК УЛСАД БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) нь “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөж манай есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.

Тодруулбал:

“Цээж бодолт”-ын тэмцээн

8-аас доош насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: С.Чингим (Язгуур бага сургууль)

2-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)

3-р байр: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)

Тусгай байр: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)

 

9-10 насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)

2-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)

 

9-10 насны ангилал “Суурь” түвшин:

1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)

 

11-ээс дээш насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)

Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)

 

“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн

1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)

2-р байр: А.Одбилиг (Язгуур бага сургууль)

3-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)

 

“Рубик шоо”-ны тэмцээн

2-р байр: О.Түвшин (Говьсүмбэр салбар)

3-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)

Анх удаа олон улсын тэмцээнд оролцож гайхамшигтай ялалт байгуулсан тамирчид, тэднийг амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг байнга дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүл, хамт олон,элэг нэгтнүүддээ талархсанаа илэрхийлье.

Ингээд бид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон арван улсад зохиогдсон оюуны спортын 63 дахь тэмцээндээ амжилттай оролцож 117 цом, 1208 медаль хүртэн гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

 

Монголын Оюун Ухааны Академи

Захирал Х.Хатанбаатар

БНТУ/Анталия хот

2023.05.09

2023-04-25
"WISF ANTALYA 2023" ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Дэлхийн Оюуны Спортын холбооноос зохион байгуулж буй "WISF-Antalya 2023" олон улсын тэмцээн энэ оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Mental Arithmetic /цээж бодолт/, Speed cubing /рубикийн шоо/, Spelling bee /үсэглэлийн аварга/ 3 төрлөөр Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдана.

Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 8-12 насны 11 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлтгэл сургуулилтдаа ороод байгаа билээ.

 

Тамирчдын нэрс:

1. С.Чингим /Yazguur club/

2. Б.Гарьд /Yazguur club/

3. Б.Тэмүүлэн /Stars club/

4. Ө.Амин-Эрдэнэ /Alpha club/

5. А.Одбилиг /Yazguur club/

6. Э.Мөнхбаатар /Reds club/

7. Д.Чингүүн /Yazguur club/

8. Т.Манлай /Yazguur club/

9. О.Түвшин /Intelligence Zenith club/

10. М.Буянжаргал /Huvsgul club/

11. Б.Хонгорзул /Huvsgul club/

 

Дашрамд дурдахад манай хамт олон дотооддоо оюуны спортын 132 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 21,000 гаруй тамирчдыг хамруулж, АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ, БНЭУ зэрэг 20 гаруй улс оронд зохиогдсон олон улсын 62 тэмцээнд шигшээ багаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улсын, дэлхийн, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 105 цом, 1169 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлсээр байна.

Баг тамирчдадаа өндөр амжилт хүсье! 

2023-04-10
СПОРТ ӨРӨЛТИЙН ДАШТ-ЭЭС 27 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Энэ сарын 7-9-ний хооронд Сингапур улсад зохион байгуулагдсан Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 улсын 367 тамирчин 13 насны ангилалд өрсөлдлөө. Тэмцээн “Ганцаарчилсан”, “Хос”, “Багийн буухиа” болон “Гэр бүл” гэсэн үндсэн дөрвөн төрлөөс гадна улс бүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид болон багийн өрсөлдөөнүүд явагдаж тэмцээнийг маш сонирхолтой болгож чадлаа.

 

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот болон орон нутгаас шалгарсан шигшээ багийн 5-58 насны 39 тамирчин оюун ухаан, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдөж 27 медаль хүртлээ.

Энэ гайхалтай амжилтын эзэд болсон нийт тамирчдадаа дахин баяр хүргэж дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

 

Мөн тамирчдаа шаргуу бэлтгэсэн спорт өрөлтийн клубүүдийн удирдлага, багш нар, шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэмандах болон тамирчдын маань үргэлж ар тал нь болж байдаг гэр бүлийнхэнд нь талархсанаа илэрхийлье.

Ийнхүү Монгол Улсын шигшээ баг 2021 онд болсон дэлхийн аваргын тэмцээнээс 5 медаль хүртэж байсан бол энэ удаа медалийн хур буулгаж чадлаа.

 

Дашрамд дурдахад академийн бүх салбарт клубүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголын Спорт Өрөлтийн Холбоо сар бүр “Улсын чансаа”-ны тэмцээнийг зохион байгуулж шилдэг тамирчдад лиг, улс болон олон улсын тэмцээн уралдаануудад оролцох боломжийг олгосоор байна.

 

2023.04.10

2022-12-21
"ДОРНОД-2022" АЙМГИЙН АШТ БОЛЛОО

Монголын Оюун Ухааны Академиийн Дорнод салбарын хамт олон 2 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй "ДОРНОД-2022" оюуны спортын аймгийн аварга шалгаруулах Ой тогтоолт, Түргэн бодолт, Рубик шоо, Спорт өрөлт, Кимастерийн 5 төрөлт тэмцээнийг 2022 оын 12-р сарын 10, 11, 16, 17-ны өдрүүдэд маш амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.  

Тэмцээнд давтагдсан тоогоор 250 тамирчин бага нас, өсвөр ангилалд өрсөлдлөө.

Оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээний оюуныг дэмжигч байгууллагаар Дорнод аймгийн Чойбалсан хотын захиргаа, ивээн тэтгэгчээр “SDY- Дорнод социал демократ залуучуудын холбоо” ажиллалаа. Тус тэмцээнийг ивээн тэтгэж дэмжиж ажилласан байгууллагууддаа нийт тамирчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье! 


МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2022-12-20
ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос энэ сарын 16-наас 18-ны хооронд зохион байгуулж буй 31

дэх удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсыг төлөөлөн

Монголын Оюун Ухааны Академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтын

10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

  1. ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн /2020, 2021, 2022 оны Улсын аварга/
  2. ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
  3. ОУ-ын Мастер Э.Ундрал
  4. OУ-ын Мастер Д.Хүслэн
  5. ОУ-ын Мастер Л.Уянга /Пицца хат брендийн элч тамирчин/
  6. Азийн Мастер А.Должин
  7. Н.Номин
  8. Н.Нандин-Учрал
  9. Б.Биндэръяа
  10. Э.Хишиг-Эрдэнэ
  11. Л.Азжаргал
  12. Э.Билгүүнтөгс
  13. Б.Мөнхтүшиг
  14. З.Намуун
  15. Х.Ичинхорлоо
  16. Т.Тунгалагжаргал
  17. Т.Мөнхжаргал
  18. Э.Үүрийнцолмон
  19. М.Гэгээн-Оюун
  20. С.Цогтхишиг
  21. Х.Хүслэн
  22. Г.Ану
  23. Ц.Оюун-Эрдэнэ
  24. Ц.Номин-Эрдэнэ
  25. Г.Гоомарал
  26. Б.Дөлбаяр
  27. П.Эрдэмзаяа
  28. У.Төгс-Очир
  29. Г.Наранцацрал
  30. Г.Бүжинлхам

Энэ удаагийн тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдах байсан ч ковидын хязгаарлалтаас шалтгаалан онлайнаар

зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон манай багийн хувьд энэ жил амжилтаа бататгах мөн багийн дийлэнх

хувийг бүрдүүлж буй шинэ тамирчид маань олон улсын мастерын болзлыг хангах зорилготой бэлтгэлээ хангалаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжиж буй

“Smart Store” компанийн хамт олонд нийт тамирчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.

Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд манай баг тамирчид АНУ, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон,

Солонгос, Швед, Энэтхэг зэрэг хорь гаруй улс оронд зохиогдсон ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт,

рубикийн шоо зэрэг оюуны спортын 60 тэмцээнээс 101 цом, 1115 медаль хүртэж Гиннес, дэлхийн олон дээд амжилтыг

тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

 

Монголын Оюун Ухааны Академийн

Захирал Х.Хатанбаатар

2022.12.15

2022-12-20
8 ТАМИРЧИН ОУ-ЫН МАСТЕР ЦОЛТОЙ БОЛЛОО

Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос энэ сарын 16-наас 18-ны хооронд зохион байгуулж буй 31 дэх удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон билээ.

Ой тогтоолтын ОУ-ын Мастерын болзол хангана гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал, хамгийн том зорилгын нэг байдаг билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ анх удаа хамгийн олон мастер төрж байгаа билээ.

Мөн анх удаа оролцсон ДАШТ-нд оролцож байгаа шинэ тамирчдаас 6 тамирчин (Г.Наранцацрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон) мастерын болзлоо хангаад байна.

1. Г.Наранцацрал - /Scutimind club/

2. Н.Нандин-Учрал - /Megamind club/

3. З.Намуун - /Wreck-it mind club/

4. Ц.Оюун-Эрдэнэ - /Wreck-it mind club/

5. Б.Дөлбаяр - /Deed club/

6. Э.Үүрийнцолмон - /Darkhan club/

7. Э.Хишиг-Эрдэнэ - /Deed club/

8. Ц.Номин-Эрдэнэ - /Wreck-it mind club/

Дашрамд дурдахад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжиж буй

“Smart Store” компанийн хамт олонд нийт тамирчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.

 

ШИНЭХЭН МАСТЕРУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

2022-01-28
5 ТАМИРЧИН ОУ-ЫН МАСТЕР БОЛЛОО

Ой тогтоолтын ОУ-ын Мастерын болзол хангана гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал, хамгийн том зорилгын нэг байдаг билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа оролцсон тамирчдаас 4 тамирчин (Э.Ундрал, Д.Хүслэн, Ц.Эмүжин, Л.Уянга) мастерын болзлоо хангаад байна.

  1. Ш.Наранбат - Улсын аварга /бага нас/
  2. Э.Ундрал
  3. Д.Хүслэн - Улсын аварга /бага нас/
  4. Ц.Эмүжин
  5. Л.Уянга

-Ш.Наранбат маань 4 дэх дэлхийн аваргадаа оролцож энэхүү болзлоо хангалаа. Түүний хувьд бага насандаа улсын аварга, ази тивийн аварга, дэлхийн аваргаас медаль хүртэж байсан ч цолны болзлоос хэдхэн цифрээр дутаж байсан бол энэ удаад өндөр үзүүлэлт үзүүлэн мастер боллоо.

 

-Э.Ундрал маань олон улсын нээлттэй тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож медаль хүртэж байсан тэрээр анх удаа ДАШТ-нд оролцон цолны болзлоо хангалаа.

-Д.Хүслэн түргэн бодолтын улсын болон олон улсын тэмцээний аварга тэрээр ой тогтоолтын спортоор хичээллэн бага насны ангилалд 2 удаагийн аварга улсын аварга болсон бөгөөд анх удаа ДАШТ-нд оролцож бага насандаа мастерын болзол хангаж буй монгол улсын 3 дахь тамирчин болж байна.

 

-Ц.Эмүжин Дархан-Уул аймгийн тамирчин улс болон олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медаль хүртэж байсан бол энэ удаад ДАШТ-нд маш сайн оролцон мастерын болзлоо хангалаа.

-Л.Уянга "Пицца хат" брэндийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцан тус брэндийн элч тамирчин болоод удаагүй байгаа бөгөөд ДАШТ-нд анх удаа оролцож цолны болзлоо хангаад байна.

 

ШИНЭХЭН МАСТЕРУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

2022-01-28
ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-Д ОРОЛЦОНО

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-24 насны 19 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцоно.

Тус тэмцээнд 20 орны 600 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

  1.  ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
  2.  ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
  3.  ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн /2020, 2021 оны Улсын аварга/
  4.  Азийн Мастер Ш.Наранбат
  5.  Б.Энхлүүн /Оюуны Олимпын мөнгөн медальт/
  6.  Э.Ундрал
  7.  Ц.Эмүжин
  8.  Н.Номин
  9.  У.Мөнхцолмон
  10.  Н.Нандин-Учрал
  11.  Э.Хишиг-Эрдэнэ
  12.  Л.Азжаргал
  13.  Л.Уянга /Пицца хат брэндийн элч тамирчин/
  14.  М.Мөнхсүрэн
  15.  Б.Эрмүүн
  16.  Д.Хүслэн
  17.  Э.Билгүүнтөгс
  18.  Б.Мөнхтүшиг
  19.  Б.Хангал

Энэ жилийн тэмцээн цар тахлын нөхцөл байдлаас хамаарч улс бүрийн тамирчид эх орноосоо онлайнаар оролцож байгаа бөгөөд олон улсын шүүгч нар тэмцээнийг албан ёсоор баталгаажуулж дүнг нэгтгэх юм.

Тэмцээнийг зохион байгуулах газраар ивээн тэтгэж оюунлаг үйлсийг дэмжиж буй International University Of Ulaanbaatar (Олон Улсын Улаанбаатар Их Сургууль)-н удирдлагууд болон нийт хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 58 оюуны спортын тэмцээнээс нийт 1077 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

Монголын Оюун Ухааны Академийн захирал,

Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2022.01.21

2021-12-15
ХӨГЖИЛТЭЙ ҮЛГЭР СОНСООД ХҮРДЭЭ ЦЭЭЖИЛНЭ

Энэ удаагийн ярилцлагаар бид хүүхдийн боловсролын салбарт контент хөгжүүлж түгээн дэлгэрүүлж буй Д.Баяраатай ярилцлаа. Монголын Оюун Ухааны Академи Франчайз бизнес загвар луу шилжсэнээр тэрээр Яармаг салбарыг үүсгэн байгуулж сургалтаа явуулж буй. Мөн тэрээр Монголын Оюун Ухааны Академид контент менежерээр ажиллаж байна.

 

Та монголын оюун ухааны академитай хэрхэн холбогдсон бэ? Яаж карьераа эхлүүлж байв?

Монголын Оюун Ухааны Академид анх бага насны хүүхдэд зориулсан Хуруундай хөтөлбөрийн багшаар ажилд орж байлаа. Хамгийн гэгээлэг ертөнц болох хүүхдүүдтэй ажилладаг, тэднийг хөгжүүлдэг ажилдаа дурлаж, эх орныхоо ирээдүйг улам сайхан болгохоор хичээн ажиллаж буй хамт олноороо бахархаж, суралцсаар л өдийг хүрч байна даа.

 

Таны ажлын хамгийн сайхан зүйлс нь юу байдаг вэ?

Ажлынхаа өдөр бүрийг үр бүтээлтэй байлгаж, гоё хэрэгтэй зүйлс хийхсэн гэж хичээдэг. Би одоо хүүхдүүдтэй ажиллахаа болиод, багш нартаа зөвлөн тусалж, оюуны хөгжлийн олон талт сургалтуудаа илүү чанартай, үр дүнтэй байлгах тал дээр багийнхантайгаа хамтран ажиллаж байгаа. Бид мөн бүх насны хүмүүсийн тархины хөгжлийг дэмжих, гэр бүлээрээ хөгжилтэй, чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэнгээ суралцаж болохоор ном, бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөлжүүлж, илүү хүртээмжтэй болгохоор судалгаа хөгжүүлэлтийн ажлуудаа хийж байна. Ажлын хамгийн сайхан зүйлс гэвэл бидний хийсэн бүтээсэн зүйлүүдээр хүүхдүүд, хүмүүс суралцаж, үр дүн гаргаж байгааг харах л маш сайхан байдаг.

 

Контент дээр нэлээн сууж ажилладаг юм шиг байна. Хүүхдэд өгөх агуулга, сургалтын хөтөлбөр нь насанд хүрэгчдээс ялгаа нь юу байдаг юм бол?

Хүүхдүүдийн хувьд насны онцлогоосоо шалтгаалаад насанд хүрэгчдээс илүү сониуч, илүү идэвхтэй байдаг. Тархи нь томчуудаас илүү хурдан, уян хатан байгаа учраас шинэ зүйл сурахад бэрхшээл бага гардаг. Тийм үед нь хоёр тархины тэнцвэртэй хөгжлийг дэмжиж, суралцах арга барилд сургаж, анхаарлаа төвлөрүүлэн, бүтээлчээр сэтгэдэг болгох нь л бага насны хүүхдүүдэд гол чухал чадвар байдаг. Энэ нь цаашдаа насан туршид нь хэрэгтэй суурь чадварууд учраас бид тэдгээр чадваруудыг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, контентууд хийхийг зорьж ажилладаг.

 

Эцэг эхчүүдийн нийтлэг санаагаа чилээдэг тулгамдсан асуудал юу байдаг вэ?

Эцэг, эх байна гэдэг маш хариуцлагатай ажил. Бүх хүн үр хүүхдээ сайн яваасай, аз жаргалтай амьдраасай л гэж хүсдэг. Тэгэхээр санаа зовоодог асуудлууд төдий чинээгээрээ маш их бий. Үүнтэй хүн бүр санал нийлэх байх. Хүүхэд нь хэдэн настай вэ гэдгээсээ шалтгаалаад тухайн цаг хугацаа бүрд тулгамдсан асуудлууд гарч ирдэг. Жишээ нь цэцэрлэгийн насны хүүхдээ яаж анхаарлыг нь төвлөрүүлж сууж сургах вэ гэж хүмүүс их асуудаг, сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хичээлд нь яаж дуртай болгох вэ, үсэг тоо, цаашлаад хүрд яаж цээжлүүлэх вэ гэж их асууж байх жишээтэй.

 

Хүүхдүүдэд богино хугацаанд үр дүн гаргах ямар хөтөлбөрүүд байдаг вэ?

Богино хугацаанд үр дүн гаргана гэдэг нь ч бас ярилцах хэрэгтэй асуудал байдаг. Монгол эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хөгжүүлэх сургалтад өгөхдөө манай хүүхэд яг юу сурах вэ? Хэзээ үр дүн гарах вэ? гэж их асуудаг. Уг нь хүүхдийн хөгжил гэдэг зүйл тодорхой цаг хугацаа шаардаж тууштай байж үр дүн гардаг, дадал зуршил болдгоос гадна хүүхдийн гэр бүлээс хүүхдэдээ хандуулж буй анхаарал халамж, дэмжлэг ч мөн багшийн зааж байгаа хичээл сургалттай адилхан чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хөгжил бол хүүхэд, эцэг эх, багш гурвын хамтын ажиллагаа байдаг гэсэн үг. Дан ганц хичээл сургууль, багшид найдаж хүүхдээ даатгаж болохгүй. Хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хандлага чухал нөлөөтэй. Монголын Оюун Ухааны Академиас хэрэгжүүлдэг оюуны хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийн хувьд яг богино хугацаандаа үр дүн гаргадаг, сурсан зүйл нь шууд харагддаг сургалтуудын нэг гэвэл хүрд цээжлүүлэх сургалтыг нэрлэж болно, хүрдийг нь ой тогтоолтын аргаар хөгжилтэй төсөөлөл яриад цээжлүүлдэг.

 

Хүрд цээжлэх нь хүүхдүүд нэлээн их цагаа зориулдаг хүндхэн асуудал байдаг. Энэ талаар эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө юу байна? Яаж үр дүнтэй хүүхдэд хүрд цээжлүүлэх вэ? Товчхон зөвлөгөө өгвөл

Хүүхдүүдэд сурагч болоод тулгардаг асуудлуудын нэг бол яах аргагүй хүрд цээжлэх байдаг. Хүрд гэдэг чинь уг нь тоог хурдтай л нэмэх арга шүү дээ. Тоо гэдэг нь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд маш хэцүү байдаг. Томчуудад ч гэсэн утасны дугаар, дансны дугаар гэх мэт цээжлэх шаардлагатай тоон мэдээллийг цээжлэхэд төвөгтэй байдаг. Тэрэнтэй адилхан хүүхдэд долоог наймаар үржээд 56 гарахыг автоматаар цээжилнэ гэдэг нь хэцүү. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд тоог нь төсөөлж харж болох дүрстэй адилтгаж заагаад, хүүхэд ердөө хөгжилтэй үлгэр үйл явдал сонсоод л хүрдээ цээжлэх боломжтой болгосон гэсэн үг. Энэ нь тархины ажиллагаанд тохирсон дэвшилтэт арга учраас хүүхдэд огтхон ч хэцүү биш, харин ч аз жаргалтайгаар суралцдаг.

 

Ебс-д ордог хөтөлбөрүүд дээр өөрчилчихмөөр санагддаг зүйлс байдаг уу?

Олон байдаг. Хүүхдүүдийн ойлгоход цээжлэхэд хэцүү сурахдаа дургүй болгодог зүйлсийг нь тархины бүтэц онцлогт нь тохирсон гоё арга аргачлалаар зааж бүх хүүхдүүдийг хичээлдээ дуртай, сурахдаа дуртай болгох юмсан гэж их хүсдэг.

 

Цаашид монголын оюун ухааны академи хөтөлбөрийн хувьд ямар өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийх вэ?

Манай байгууллага 2010 оноос хойш Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж түүндээ ч тодорхой хэмжээнд хүрч яваа. Бид энэ эрхэм зорилгоосоо гажилгүй оюунлаг, хүнлэг иргэд бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар судалгаа хөгжүүлэлтийн ажлаа тасралтгүй хийж, сургалт, бүтээгдэхүүнүүддээ шинэчлэлт, сайжруулалтыг тогтмол хийсээр байх болно.

 

Баярлалаа, эцэг эхчүүдэд хэрэгтэй үнэ цэнтэй мэдээлэл өгсөнд баярлалаа, таны ажилд улам их амжилт хүсье.

2021-11-08
ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой 10 тамирчин оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо.

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын "Тооны марафон" төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны дэлхийн дээд амжилтыг ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.

Энэ жилийн улсын аваргын “Бага нас”-ны ангилалд 2020 оны Улсын аварга Д.Хүслэн (2580 оноо), “Өсвөр”-ийн ангилалд Азийн Мастер Ш.Наранбат (5464 оноо), “Насанд хүрэгчид”- ийн ангилалд ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (7322 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.

Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2021 оны “Улсын аварга”-аар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (7322 оноо) тодорч аваргын цом, медаль, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. Нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны Өсвөрийн Дэлхийн аварга, Гиннесийн рекордыг эзэмшигч, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6133 оноо) шалгарч 750,000 төгрөг, гутгаар байрт Оюуны олимпийн мөнгөн медальт, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6066 оноо) шалгарч 500,000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртлээ.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч “Pizza Hut” брэнд ажилласан ба тус брэнд нь 2019 оноос Монголын Оюун Ухааны Академитай хамтран "Бид ирээдүйн ой тогтоолтын тамирчид" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн 20 хүүхдийг сургаж энэхүү тэмцээнд оролцох боломжийг олгосон юм. Эдгээр суралцагчдаас оноогоор тэргүүлсэн Л.Уянга нь “Pizza Hut” брэндийн “Элч тамирчин” болж түүний олон улсын тэмцээнд оролцох зардлыг цаашид бүрэн хариуцахаар боллоо.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж оюунлаг үйлсийг ивээн тэтгэсэн, оюуныг дэмжигч байгууллага “Таван богд фүүдс пицца” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Мөн зохион байгуулах багт ажилласан сайн дурын ажилтнууд, нийт тамирчид, академийн орон нутгийн салбарын удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, үргэлж ар тал нь байж дэмжиж тусалдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ийнхүү өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай хамт олон оюуны спортын олон төрлөөр нийт 102 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 16,000 гаруй тамирчдыг бэлтгэн оролцуулжээ. Мөн Англи, Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохион байгуулагдсан 59 олон улсын тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж 96 цом, 1082 медаль хүртэж, гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна.

Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж
Оюуны хүрдийг дэлхийд таниулна!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2021-09-17
8 НАСТАЙ ХҮҮХДИЙН ОНЦЛОГ БА ОЮУНЫ ХӨГЖИЛ

Найман настай хүүхдүүд өөртөө илүү итгэлтэй болж, өөрийгөө илүү их таньж мэдэх болно. 8 настайдаа хүүхэд юунд дуртай ямар зүйл сонирхлыг нь татдаг өөрийгөө яаж хөгжүүлмээр байгаа, өөрийн дуртай болон дургүй зүйлээ чөлөөтэй илэрхийлдэг болно.

Үүний зэрэгцээ, энэ насны хүүхдүүд орчлон ертөнцийн талаар ихийг таньж мэдэж, бусадтай харилцахдаа эцэг эхээс хамаарал багатай чөлөөтэй харилцдаг. Тэд гэр бүлдээ туслах, хариуцлага хүлээх, үүрэг авах насанд хүрсэн байдал тул та хүүхдэдээ тохирсон ажил өгч, үүрэг хариуцлагын талаар ойлгуулж таниулж байх нь чухал. Жишээ нь: хүүхдүүд сайн ах, эгч эсвэл дүү байх талаар сурах болно.

Энэ насанд тэдний хүсдэг, мэдэрдэг зүйлс

  • Эцэг эх, гэр бүлээсээ илүү бие даасан байдлыг илүүд үзэж эхэлнэ.
  • Ирээдүйн талаар бодож эхэлнэ. Хийх дуртай зүйл хийхийг хүсдэг зүйлээ төлөвлөж бодож эхэлдэг
  • Өөрийн байр суурийн талаар илүү ихийг мэдэрдэг.
  • Найз нөхөдтэй болж, багаар ажиллахад илүү их анхаарал хандуулж суралцана.
  • Найзууддаа нөлөөлж, таалагдахыг хүсдэг болно.

8 настай хүүхдүүд эцэг эхийнхээ гаргаж буй үйл хөдлөл, зан араншинд нухацтай хандаж эхэлдэг. Таныг илүү их анзаарч эхэлдэг гэсэн үг. Яагаад уурласан, юунд баярлаж байгааг, хүмүүстэй хэрхэн харилцаж, хэрхэн нийгмийн харилцаанд орж, бусдад ямар үлгэр дууриалал болж байгаа зэргийн анзаарч эхэлдэг байна. Энэ үед эцэг эхчүүд бол тэдний тусгал болох тул таны хувьд сайн үлгэр дууриалал үзүүлэх нь чухал юм.

Энэ үед хүүхдээ зөв чиглүүлэх нь эцэг эхчүүдэд маш чухал. Та бол тэдний сайн ментор, зөвлөгч байх үе ирсэн тул шууд буруутгах, эсвэл хий хоосон магтаал хэлэхийг оронд тэдний үйлдэлд нь анхаарч хичээл зүтгэлийг нь бодитоор үнэлж бас шийтгэх зарчимтай болох нь зөв юм. Жишээ нь: Гэрийн даалгавраа сайн хийгээд дууссан үед 1 цаг дуртай зүйлээ хийх цаг гаргаж өгөх, Буруу зүйл хийсэн үед нь дуртай зүйлээ хийх цагийг нь багасгах зэрэг тухайн гэр бүл өөрт таарах зарчмуудаа тохирч тэднийг хүсэл зорилго руу нь хөтлөх тал дээр анхаараарай.

8 настай хүүхдэд санхүүгийн тодорхой боловсролыг олгож эхлэх хэрэгтэй. Тэдэнд мөнгөний тухай ойлголтыг өгч, хуримтлал үүсгэх, сайн зүйл хийсний төлөө шагнах, зарим зүйлийг дэлгүүрээс хэрхэн, хэдэн төгрөгөөр авдаг талаар сонирхуулж өөрөөр нь авахуулж болох юм.

Оюуны хөгжил

Энэ насны хүүхэд мөн л 10-11 цаг унтах шаардлагатай, нойрондоо сайн байх нь чухал. Найман настай хүүхдүүд оюуны хөгжил нь өсөх шатандаа явж байгаа. Тэдний анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь илүү урт болж эхэлдэг. Тархины үйл ажиллагаа нь нэг цагт эсвэл түүнээс дээш хугацаанд төвлөрүүлж чадна гэж бодож болно. Найман настай хүүхдүүд илүү төвөгтэй зүйлс, боловсронгуй үг хэллэг, хэлний ур чадварыг ашиглан илүү их нарийн зүйлийг сэтгэн бодох чадвартай болно. Монголын оюун ухааны академи 8 настай хүүхдүүдэд зориулсан оюуны хөгжлийн олон талын хөтөлбөрүүд явуулж байгаа. Та манай сургалтын хэсгээс сонирхоод үзээрэй.

Хүүхдийн нийгмийн хөгжил

Ерөнхийдөө 8 настай хүүхдүүд сургуульдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд цөөхөн хэдэн хүүхэд, ангийнхантайгаа илүү дотно нөхөрлөдөг. Хэрвээ таны хүүхэд бусдаас өөр бол яах вэ? Зарим эцэг эхчүүд хүүхдээ бусдаас өөр байгаад бага зэрэг санаа зовж эхэлдэг. Жирийн хүүхэд гэдэг ойлголт нь дэлхийн нийтийн соёл, ялгаатай байдлаас хамаараад бидний дунд өөр өөрөөр хэмжигдэх хэмжүүр юм. Хамгийн түрүүнд санах ёстой зүйл бол тэр хэмжүүрт хүүхдээ тааруулах гэж хичээх хэрэггүй гэж зөвлөе. Хүүхэд бүр төгс төгөлдөр хэв маягтай таарахгүй, хүүхэд бүр өөрийн хувийн сорилт, давуу тал, сорилттой тулгарч ур чадварыг алхам тутамдаа эзэмших болно. Хэрвээ та хүүхдээ чадвартай, ямар нэг зүйлд онцгой гойд гэж үзэж байгаа бол хүүхдийнхээ багш болон мэргэжлийн хүмүүст хандаж болно. Магадгүй сэтгэл зүйн асуудал байгаа гэж бодож байгаа бол манай хүүхэд угаасаа дуугүй гэж бодохоос илүүтэйгээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.

2021-09-06
ФРАНЧАЙЗ САЛБАР НЭЭХ 7 ШАЛТГААН

Бид өнгөрсөн 10 гаруй жилийн туршлага, үнэ цэн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй болгох үүднээс франчайз системийг бий болгож бизнес моделио өөрчилсөн билээ. Өнөөдөр академийн олон арван франчайз буюу хөтөлбөр хэрэгжүүлэгч гэрээт салбар үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэгвэл Монголын Оюун Ухааны Академийн гэрээт салбарыг эхлүүлэх хэд хэдэн шалтгааныг танд хүргэж байна. 

  1. Нэр хүнд: Боловсрол, спортын салбарт амжилттай ажиллаж хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд. 
  2. Шинэлэг байдал: Зах зээлд жилээс жилд өргөжин тэлж шинэ хөтөлбөр, арга зүй, инновацийг нэвтрүүлдэг. 
  3. Туршлагатай баг: Франчайзингийн салбарт туршлагатай хамт олны дэмжлэг, зөвлөгөөнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа явуулна. 
  4. Маркетинг: Брэндийн хүч, нөлөөллийн маркетинг, хүчирхэг платформын тусламжтайгаар мянга мянган үйлчлүүлэгчдийг татаж чадсан учраас үр ашигтай, сэтгэл ханамж өндөр ажиллах боломж таны өмнө нээлттэй. 
  5. Стандарт: Франчайз хариуцсан менежер сургалтын стандарт, салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгч ажиллана. 
  6. Бизнес дэмжлэг: Таны сонгосон байршилд хэрхэн засвар, тохижилт хийх талаар зөвлөж, маркетинг, зар сурталчилгаанд брэндийн нэгдсэн бодлогоор дэмжинэ. 
  7. Тогтмол сургалт: Бизнесийн болон үйл ажиллагааг дэмжих, багшийг чадавхжуулах стандарт сургалтууд тогтмол явагдана. 

 

Хэрвээ та хөтөлбөр хэрэгжүүлэгч гэрээт салбар нээх талаар сонирхож байвал бидэнтэй support@mastermind.mn хаягаар холбогдоорой. 

 

Танд амжилт хүсье!

2021-08-31
7 НАСТНУУД БА ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХИЙЛГЭХ АРГА

7 настнууд аливаа юмс үзэгдлийг ойлгох таних гэсэн төрөлхийн сониуч зантай байдаг. Тэд бол байгалийн шинэчлэх ухааны судлаач, шинжээчид бөгөөд яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ, хүүхэд хаанаас ирдэг вэ гэх мэт зүйлийг байнга асуудаг. Энэ насанд тэд өөрийгөө бусдад харуулах хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Өөрийн чаддаг зүйлээ найзууд болон багшдаа харуулах, мэдлэгээ хуваалцахдаа маш их бахархдаг бөгөөд өөрөөсөө бага насны хүүхдүүдэд эзэмшсэн чадвараа харуулах дуртай. 7 настай хүүхдийн хувьд сурагч байхын учрыг сайн мэддэг болсноор сургуульдаа явах хүсэл илүү төрөх болно. Тоо бодох, унших үндсэн чадварыг эзэмшихдээ бахархаж эхлэх бөгөөд гэр бүл, найз нөхөд, дүү нартайгаа сурч мэдсэн зүйлээ ярилцахыг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ урам өгч уншиж, бичих чадварыг нь зөв үнэлж чиглүүлж өгвөл хүүхдийн хөгжилд маш сайн.

Сэтгэлзүйн хөгжил

Энэ үед хүүхдүүд найз нөхөдтэйгөө тоглох дуртай байдаг, гэхдээ зарим хүүхдийн хувьд шинээр сурсан зүйлдээ илүү анхаарч ном уншихад, зураг зурах гэх мэт зүйлсэд илүү их цаг зарцуулах хандлагатай болж магадгүй юм. Энэ үед эцэг эхчүүд тодорхой цаг гаргаж хүүхдүүдтэй тоглох нь хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх мэдрэмж, бусадтай харилцах харилцааг хөгжүүлэх нэн чухал хэсэг болж өгдөг. Анхнаасаа нээлттэй байж хүүхэдтэйгээ харилцахад цаг гаргаж чадвал өсөж томорсон хойноо ч хүүхдүүд эцэг эхтэйгээ нээлттэй болж үлддэг. Хүүхдийн энэ үеийн хөгжлийн сул тал бол үе тэнгийнхний дарамтад өртөмтгий байдал тул багш эцэг эхчүүд анхаарч байх хэрэгтэй. Тэд мөн өрөвдөх сэтгэл, ёс суртахуун, шударга ёсны мэдрэмжээ хөгжүүлэх болно. Ихэнх 7 настнууд өөрсдийгөө хэн нэгний оронд тавьж, бодох чадвартай байдаг. Гэхдээ энэ насанд хэрүүл маргаан, гомдох зүйлс хүүхдүүдэд гарсаар байдаг. 7 настнууд сэтгэл хөдлөлөө, яланryяа олон нийтийн дунд илүү сайн удирддаг. Тэд бусад хүмүүсийн бодол санааг илүү анхаарч эхлэх болно.

Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг 4 алдаа.

Хүүхдийн хичээл хийлгэнэ гэдэг зарим эцэг эхчүүдийн хувьд нэлээн том асуудал байдаг. Тэгвэл хичээл хийлгэхдээ дараах алдааг бүү гаргаарай.

  • Өөр хүүхэдтэй бүү харьцуул, хэн нэгний бага настай ч мөн бүү харьцуул. Ихэнх хүүхдүүд бусадтай харьцуулагдахдаа би тэр хүүхэд шиг сайн болох хэрэгтэй гэж боддоггүй тул хүүхдийг хичээлд эсвэл өөр хүүхдэд улам дургүй болгох хандлагатай болдог.
  • Буруу шийтгэл нь хүүхдийг өөртөө илтгэлгүй болгодог. Муу хүүхэд байна биш одоо хийж байгаа үйлдэл болон сонголт нь муу байна гэж хэл. Яасан хэцүү хүүхэд бэ? биш одоо гаргаж байгаа ааш чинь хэцүү байгааг хэл. Аливаа үгийн сонголтууд нь хүүхэд рүү биш үйлдэлд чиглэсэн байх нь чухал юм.
  • Ямар ч алдааг засахдаа эхлээд сайн чаддаг зүйлийг нь хэл. САЙН ТАЛ дараа нь САЙЖРУУЛАХ ЗҮЙЛС. Хүүхдийн алдаа тутагдлын хэлэх бүрдээ санаж яв. Шууд л чи энэ үсгийг муухай бичсэн байна гэхээс илүү. Энэ тоонууд их гоё болсон байна. Одоо энэ үсгийг гоё бичвэл багш чинь, өвөө эмээ чинь хараад баярлана даа, гэх мэтчилэн байдлаар алдааг засах байдлаар хичээл хийлгүүлээрэй.
  • Хичээл хийх нөхцөл бүрдээгүй үед бүү хийлгэ. Хүүхдүүд өөр зүйлсэд сатаарсан үед эцэг эхчүүд хичээл хийлгэх хандлагатай байдаг. Тогтсон цагт зурагтаа унтраа, утсаа хаа, хэт удаан биш нэг удаадаа 30 минутаас хэтрүүлэхгүйгээр суулгаарай.

Биеийн хөгжил

7 настай хүүхдүүдийн хувьд бие бялдрын хөгжил нь илүү боловсронryй болно. Хөдөлгөөний чадвар нь илүү сайжрахын хэрээр тэд өндөр болдог. Энэ насны хүүхдүүдийн тэнцвэртэй байдлыг хөгжүүлж, бүжиглэх хөдөлгөн хийлгээрэй. Тэд хосолсон хөдөлгөөн хийж сурна. Бие бялдрын хувьд илүү идэвхтэй байх тусам эдгээр чадварууд хурдан хөгждөг. Ер нь сургуулийн насны хүүхдүүд огцом өсөж эхэлдэг. Харин 7 настай хүүхдүүд аажмаар томрох болно. Тэд жилд дунджаар 5-6 см өндөр болдог байна. 7 настай хүүхдүүдийг гэрийн ажилд туслуулж сургаарай. Жишээ нь тэд ороо хураах, засах, шал цэвэрлэхэд туслах, тоос соруулах гэх мэт нарийн хөдөлгөөн багтай ажлуудыг хийлгэж болно. 7 настай хүүхдийн хэлний хөгжил хурдацтай явагддаг. Үгсийн сан нэмэгдэж, хэл авиа нь илүү ойлгомжтой цэгцтэй болдог байна. Хэрвээ бөөрөнхий хэлтэй бол эмчээс зөвлөгөө авч авиа зүйн нэмэлт дасгал өглөө оройдоо хийж болно.

Зөвлөгөө

7 настай хүүхдийн математикийн ур чадварыг өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, гал тогоонд, аялал зугаалгаар, тэр ч байтугай хүнсний дэлгүүрт зугаатай аргаар тоо бодуул. Лангуун дээр хэдэн ундаа эсвэл алим байна гэх мэтээр алхам тудамдаа хичээлийг хөгжилтэй аргаар хийлгэж болно. Хүүхдүүд утсаар тоглох дуртай байдаг. Иймд гар утас дээр байдаг математикийн зарим онлайн тоглоомуудыг тоглуулах нь хүүхдийг зугаацах явцдаа математикийн ур чадвараа дээшлүүлэх гайхалтай арга байж болох юм. Хүүхдийн локиг матиматикч сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулсан Монголын Оюун ухааны Академиас гаргасан “Буддаг бодлого ном хамт зурж хөгжилтэй аргаар хүүхдийг хөгжүүлж болно. Мөн манай төвөөс 2 дугаар ангийн хүүхдүүд зориусан хөтөлбөрүүд байгааг дуулгахад таатай байна. Энэ удаагийн зөвлөгөө таалагдсан бол та өөр эцэг эхчүүдэд шэйр хийж мэдлэгээ хуваалцаарай.

2021-04-17
ЗӨВЛӨГӨӨ: 6 НАСТАЙ ХҮҮХДИЙН ОНЦЛОГ

Бага насны хүүхдийн хөгжлийн олон үе шатуудын хамгийн их зөрчилдөөнтэй үе нь 6 настайд тохиолддог. Цэцэрлэгийн наснаас сургуулийн орчинд шилжих энэ шилжилт нь гэнэтийн явдлуудаар дүүрэн байх ба сэтгэлзүйн хувьд асар том өөрчлөлтийг мэдэрч, тав тухгүй байдлыг мэдрэх болно. Энэ үед эцэг эхчүүд энэ өөрчлөлтийн аль болох тайвнаар хүлээж авахад нь туслахыг хичээх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд шууд л бие даах болсон, том болсон мэтээр бодож хичээлд орсон үед хайхрамжгүй хандах зүйл ажиглагддаг. Энэ шилжилтийн үед харин илүү сайн анхаарахыг сэтгэлзүйч эмч нар зөвлөдөг. Ялангуяа хүүхдээ хичээлээ тараад ирэх үед нь юу хийсэн, юу таалагдсан, ямар найзтай болсон зэрэг энгийн яриагаар хүүхдийг урамшуулж зоригжуулах нь хүүхдэд сэтгэл зүйн хувьд хүчтэй байхад нь туслах юм.

Биеийн хөгжил

Ихэнх 6 настай хүүхдүүд маш их энергитэй байдаг тул түүнийг шатаахад гадаа тоглох цаг гаргах хэрэгтэй болно. Хичээлийн үед цэцэрлэг шиг чөлөөтэй байдал байхгүй, хүүхдүүд ангидаа маш их цаг зарцуулдаг тул биеийн хөдөлгөөн, дасгал хийх, тоглох нь чухал байх болно. Тиймээс хичээлийн дараа даалгавар хийлгэх гэх мэтээр суулгалгүйгээр хөдөлгөөн хийх боломжийг олгоорой. Хэрвээ өдөр өнжүүлэхэд явуулахаар бол аль болох тоглоомыг талбайтай, тоглох цаг гаргаж байхыг өдөр өнжүүлэхээсээ хүсэж болно.

Энэ насанд нарийн хөдөлгөөнийг хүүхдүүд хийж чаддаг болдог. 6 настай олон хүүхэд зураг зурах, бичихдээ илүү чадварлаг болж, тэдний зураг, дүрүүд нь илүү танигдахуйц, ойлгомжтой харагдах болно. Тэд хайч гэх мэт багаж хэрэгслийг ашиглах ур чадвар сайжирч, үдээсээ өөрөө уях гэх мэт ажлыг илүү нарийн чадварлаг гүйцэтгэх болно.

Сэтгэл хөдлөлийн хөгжил

6 настайдаа таны хүүхэд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг илүү сайн мэддэг болно. Тэд хэн нэгний сэтгэлийг шархлуулахгүй байх гэх мэт нарийн төвөгтэй ойлголтуудыг ойлгож эхэлнэ. Шүүмжлэлд эмзэг хандаж ч магадгүй. Нийгмийн харилцаанд оролцохдоо илүү ухаалаг болж хэнтэй ярих, хэнтэй найзлах зэрэг зүйлсийг илүү сайн бодож тунгаан шийдвэр гаргадаг болно. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө барих чадварт суралцдаг. Жишээ нь хүүхдүүдийн өмнө уйлахгүй байх гэх мэт. Энэ үед хүүхдүүд өөрийн чадвараа бусдад харуулах хүсэл эрмэлзэлтэй байдаг тул та сайн чаддаг зүйлийг нь дэмжиж хөгжүүлж, хичээлээс гадуурх сургалтад анхаараарай. Монголын Оюун Ухааны Академийн олон сонирхолтой хөтөлбөрүүд хүүхэд бие даан хөгжихөд нь туслах болно. Эцэг эхчүүд энэ үед ярилцахдаа “Бусад хүмүүст эсвэл хүүхдэд ямар санагдаж байгаа бол гэсэн асуулт руу чиглүүлж нийгмийн харилцаанд ороход нь дан ганц өөрийгөө бодох бус бусдыг бодлыг хүндэтгэж сурхад нь туслаарай.

Эцэст нь хэрвээ таны хүүхдэд доорх зүйлс ажиглагдаж байвал багштай нь ярилцах, хүүхэдтэйгээ илүү сайн ярилцаж анхаарал хандуулах хэрэгтэй. Шаардлагатай бол сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь бас зөв юм.

  • Маш их сэтгэлээр унасан, хичээлдээ дургүй байх, бухимдалтай байвал
  • Хичээлдээ явахдаа уйлдаг, аав ээжээсээ салахгүй байвал
  • Бусад хүүхдүүдтэй ярихгүй, тоглохгүй, харилцаанд орохгүй байвал
  • Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж янз бүрээр аашилж байгаа бол та анхаарах хэрэгтэй гэсэн үг юм.
2021-04-13
СПОРТ ӨРӨЛТИЙН ДАШТ-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 4 дүгээр сарын 5-наас 11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцлоо. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгарууллаа.

Манай улсыг төлөөлж Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд нийт 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд 6-гаас доош насны ангилалд Язгуур бага сургуулийн 1-р ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл медаль, 7-8 насны ангилалын “Цикл” төрөлд тус сургуулийн 3-р ангийн сурагч З.Сийлэн хүрэл медалийн болзол хангалаа.

Шилдэг 10 буюу тусгай байрт Х.Ивээл, Х.Ариунхишиг, Т.Алдар нар шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд гурван төрлийн өрөлтийг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн тамирчдыг (15-16 нас) танилцуулбал:

“3-3-3” төрөл: Chan Keng Ian 1.383 секунд (Малайз)
“3-6-3” төрөл: Chan Keng Ian 1.748 секунд (Малайз)
“Цикл” төрөл: Evan Cloud 5.248 секунд (Америк)

Харин улс улсын шилдэг багийн хооронд болсон International Challenge төрөлд АНУ-ын баг тамирчид тэргүүллээ.

Хурд, авхаалж самбаа, төвлөрлийн гайхамшиг болсон Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархсанаа илэрхийлээд дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч нартаа мөн тамирчдын ар тал болж үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлалаа.

Монголын Спорт Өрөлтийн Холбооны Ерөнхийлөгч Х.Хатанбаатар

2021-04-06
СПОРТ ӨРӨЛТИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО

Дэлхийн Спорт Өрөлтийн Холбоо нь 2021 оны 4 дүгээр сарын 5-11-ний хооронд Спорт Өрөлтийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 20-30 насны ангилалд 7 тамирчин, Бага насны ангилалд 26 тамирчин оролцохоор бэлтгэл хийж байна.

Тэмцээн нь “Ганцаарчилсан”, “Хос”-ын, “Баг”-ийн нийт 3 ангилалд, 3*3*3, 3*6*3, Цикл гэсэн 3 төрлөөр явагдах ба хамгийн богино хугацаанд өрөлтийг хийж гүйцэтгэсэн нь ялагчаар тодордог.

Дашрамд дуулгахад цикл өрөлтийн дэлхийн рекорд нь 4.753 секунд байдаг ба энэхүү рекордыг Малайз улсын тамирчин Chan Keng Ian эзэмшдэг юм.

Хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор Спорт Өрөлтийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье!

Монголын Оюун Ухааны Академи

2021-04-05
“СУДЛААЧ БАГШ” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Оюун Ухааны Академийн сургалтын албанаас хотын болон орон нутгийн нийт салбарын багш нарыг хамруулсан “СУДЛААЧ БАГШ” заах арга зүйн туршлага хуваалцах цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад академийн оюуны хөгжлийн хөтөлбөрийг франчайзын гэрээгээр хэрэгжүүлэгч орон нутгийн гэрээт салбарууд болон мөн Үндсэн салбар, Академийн дэргэдэх “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Язгуур” бага сургуулийн нийт 40 гаруй багш нар оролцож сурагчийг хөгжүүлэх, сэдэлжүүлэх заах арга зүйн туршлага, ур чадваруудаа хуваалцан, бие биенээсээ суралцаж тухайн цаг хугацааг маш бүтээлчээр өнгөрүүллээ.

Дашрамд дуулгахад Монголын Оюун Ухааны Академи нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Зүүнхараа, Дорнод, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумд, Баянхонгор, Увс, Өвөрхангай гэсэн нийт 9 аймгийн 10 суманд оюуны хөгжлийн хөтөлбөрүүдийг франчайзын гэрээгээр амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид манай хамт олон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн Монгол улсынхаа бүх аймгуудад гэрээт салбараа нээж орон нутгийн хүүхэд залуусын оюуны хөгжилд хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа билээ.

Мөн олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаас гадна Румын улсын Бухарест хот, АНУ-ын Лос-Анжелес хотуудад Академийн гэрээт салбарууд маань үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

Ингээд академийн нийт багш нар болон мэргэжил нэгт багш нартаа сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

“Хүнийг бүх талаас нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй.” К.Д Ушинский

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ